/ мэдээлэл

Зуслангийн газар өмчлөл энэ сарын 8-наас эхэлнэ.

НӨХГ нь энэ сарын 8-наас Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болжээ.

НӨХГ-аас дээрх хоёр дүүрэгт суурин болон хээрийн судалгаа хийж, 18мянга 216нэгж газар өмчлүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Газар өмчлөх хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn цахим хуудас болон дүүргүүдийн Өмчийн харилцааны газраар дамжуулан хүлээн авах аж.

Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийн НӨХГ-аас мэдээлэв.

Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэг газар өмчлөх боломжтой байршилын жагсаалыг хүргэж байна.

Сүхбаатар дүүрэгт

  • Ар хустай
  • Цолмон
  • Цээнэ
  • Бэлхийн даваат
  • Бэлхийн мааньт
  • Гоодой
  • Баянбулаг
  • Бэлхийн хадат
  • Бэлх, Бэлхийн цуурайт
  • Хандгайт
  • Хандгайтын богино
  • Хуурай мухар
  • Майхан толгой
  • Санзай
  • Сэлбэ
  • Сэлх
  • Шарга морьт
  • Зуунмод

Чингэлтэй дүүрэгт

  • Жигжид
  • Яргайт
  • Ар согоот
  • Гүнт
  • Ойн булаг
  • Шадивлан
  • Яргайтын богино зэрэг долоон амны нийт 26 байршилд өмчлөлийг явуулах юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Эх сурвалж: mongolnews.mn