/ мэдээлэл

Зөв гэж боддог буруу ойлголтууд

Ухаалаг гар утас бидний амьдралд нэвтэрснээр маш том нөлөөг үзүүлсэн. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр, гар утастай холбоотой осол эндэгдэл, өвчингүүд мэр сэр гарсаар байгаа, гэвч бид тэдгээрийн тусламжтай илүү олон ажлыг амжуулж, нийгэмтэйгээ ойрхон болсон нь нууц биш. Харин бид энэ удаа та бүхэндээ ухаалаг утасны тухай түгээмэл буруу ойлголтуудыг хүргэж байна.

1. Камерны нягтрал сайн байх тусам зургийг илүү сайхан авдаг

Камерны чанарыг зөвхөн нягтралаар тодорхойлдоггүй. Түүнийг толорхойлох олон хүчин зүйл байдаг бөгөөд линз, мэдрэгч, фокус, дүрсний чанар зэргүүд нь нягтралтай ижил чухал ач холбогдолтой.

2. Оригинал цэнэглэгч

Та утсаа зөвхөн анх дагалдаж ирсэн цэнэглэгчээр цэнэглэх ёстой. Энэ нь зөвхөн тухайн компанийн өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг зарах гэсэн арга бөгөөд өөр цэнэглэгчээр цэнэглэхэд цэнэг нурдаг гэдэг нь буруу ойлголт юм.

https://www.mmarket.mn/product/show/2332-notebook-tseneglegch

3. Дэлгэцний наалт нь хагарахаас сэргийлдэг

Мэдээж тусгай дэлгэцийн наалт нааснаар утасны дэлгэцэнд жижиг зураас сэв үүсэхээс сэргийлдэг. Гэхдээ энэ нь таны утсыг гадны эвдрэл, дэлгэц хагарах, цуурахаас хамгаална гэсэн үг биш юм.

https://www.mmarket.mn/product/show/2040-titan-mirror-film---delgetsiin-hamgaalalt,-naalt

4. Утас вирустэх аюултай

Энэ маш буруу ойлголт юм. Учир нь андройд үйлдлийн системд суурилуулсан "linux kernel" нь ухаалаг утсыг бүхий л төрлийн вирусны халдлагаас хамгаалдаг.

5. Цэнэг хэмнэх апплэкэшн нь утасны цэнэгийг хэмнэдэг

Энэ бол маш тос эндүүрэл, харин та үүний оронд хэрэгцээгүй програмуудаа унтрааж хэвшээрэй.

https://www.mmarket.mn/product/show/4322-mi-power-bank-10000mah

6. Өндөр үзүүлэлттэй бол сайн утас гэсэн үг

Зүгээр л сэтгэл санаагаар тоглож буй маркетингийн асуудал. Гэхдээ гар утсыг үзүүлэлтээр нь тодорхойлох ч энэ бол сурталчилгааны асуудал юм.

https://www.mmarket.mn/brand/Mi

7. Дэлгэцний гэрлийг багасгахад утасны цэнэг хэмнэдэг

Энэ бол бас л таүаа ойлголт, тиймээс та цаашид ийм зүйлд итгэх хэрэггүй.

8. Wifi, Bluetooth-ыг унтрааснаар утасны цэнэгийг хэмнэж болдог

Эдгээр нь асаалттай байх унтраалттай байх нь цэнэгэнд ямар ч нөлөөгүй.

9. Бүх апплэкэшнээ хаавал, утас илүү хурдан болдог

Ухаалаг утас таны хэрэглэдэггүй нээгээд удсан app-г өөрөө хааж цэвэрлэдэг учраас таны утасны RAM-д ямар нэг нөлөө үзүүлэхгүй.

10. Гар утсыг шөнөжин цэнэглэхэд цэнэг нураадаг

Зарим хүмүүс утсыг шөнөжин цэнэглэвэл цэнэг нурна гэж ярицгаадаг, гэхдээ сүүлийн үеийн утаснууд тэдгээрийн нарийн тооцоолсон байдаг. Гар утас бүрэн цэнэглэгдсэн үед дахиж цэнэгээ хураадаггүй байна.

Эх сурвалж:caak.mn

Энэ мэдээ ваньд таалагдаж байвал SHARE хийнэ үү.