/ мэдээлэл

Утаа гэж юу вэ?

Нэг мм-ийг 100-гаас 1000 хүртэл хуваасантай тэнцэх голч бүхий хатуу биетүүдийн хийн төлөвт байгаа орчинг "утаа" хэмээн шинжлэх ухааны хэллэгээр тайлбарладаг.

Харьцангуй бүдүүн ширхэг бүхий тоостой жишэхэд дээрхи биетүүд хүндийн хүчний нөлөөнд орж газарт суудаггүй, дэгдэмхий байдалтай байдаг бөгөөд улмаар агаарын чийгтэй холилдсоноос кондесацийн цөмүүдийг бий болгон "утаан мананг" үүсгэдэг.

Манан нь өтгөн шингэнээсээ хамааран 2м –ээс 9 км хүртэлх хэвтээ зайнд үзэгдэх орчинг хязгаарладаг ба өтгөн манангийн өндөр нь тийм ч их биш. Гэвч утааны хамгийн аюултай үр дагавар нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх түүний найрлаганд орших бөгөөд шатах урвалд орж буй тухайн материалын болон исэлдүүлэгчийн шинж чанараас хамааран олон янз байна.

Автомашинаас ялгарч буй утаанд мөнгөн ус, хар тугалганы исэл гэх мэт хорт хавдар үүсгэдэг нэгдэл байдаг бол гэр хорооллын айлуудын гол түлш болох чулуун нүүрснээс нүүрсхүчлийн исэл /СО2/ ялгаран улмаар хүний цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгждэг карбоксигемоглобин үүсгэдэг нь уушиг, бөөр, цусан хангамжийн янз бүрийн өвчтэй болгох, дархлаа сулруулах, бага насны хүүхдүүдийн өсөлтөнд аажмаар нөлөөлж давжааруулах зэрэг олон муу үр дагавартай. Мөн айл өрхийн тодорхой хувийг эзэлдэг нэн ядуу давхарга хүйтний улиралд хөлдөж үхэхгүйн тулд автомашины дугуй, элдэв хуванцар резин, нийлэг хог хаягдлыг түлдэг нь орчмын агаарын найрлагыг шууд үхлийн төвшинд аваачиж байдаг байна.

2016 оны 9 дүгээр сарын 23

2016 оны 12 дугаар сарын 17

1 кг чулуун нүүрс шатахдаа 29.31 МДж/кг энерги буюу 7000 ккал дулаан ялгаруулдаг илч сайтай ч шатахдаа ихээхэн утаа тортог хаядаг нь Улаанбаатарын дуулиант гамшгийн гол шалтгаан болоод байна.

Утаагүй Улаанбаатар болох олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнгүй байгаа учраас аав ээжүүд маань удаа дараа Утааны эсрэг жагсаал цуглаан хийж байна.

https://www.mmarket.mn/seller/504

Зөвхөн хүйтний улирал ч гэлтгүй урин дулааны цагт ийм байдал бас л үргэлжилж байна.

Утааны эсрэг бага ч гэсэн өөрсдийгөө хамгаалж чадах арга утааны маск, агаар цэвэршүүлэгч л байна даа...

https://www.mmarket.mn/product/show/2839-agaar-tsevershuulegch-gr3

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.