/ entertainment

Усан гулгуурын шоу

"City Slide" шоунд ирэхээсээ өмнө мэдэх ёстой 5 зүйл.

Хөлбөмбөгийн талбайг гурван удаа тойрсонтой тэнцэх гайхалтай урт усан гулгуур Улаанбаатар хотод анх удаа нээх гэж байна.

Зохион байгуулагчдын хэлж буйгаар урт усан гулгуурын бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 гаруй хувьтай байгаа гэнэ. Энхүү шоу ирэх сарын 1-нээс эхлэн бүтэн сарын турш үргэлжлэх бөгөөд "Хүүхдийн баяр"-т зориулан тусгай арга хэмжээ нь зургаадугаар сарын 5-ныг дуустал тусгай арга хэмжээтэй юм байна. Ингээд дэлхийд алдартай урт усан гулгуурт тоглохоосоо өмнө таны мэдэх ёстой 5 зүйлийг хүргэж байна.

Цаг агаар хамгийн чухал

зургаадугаар сарын 1-нд: 29 хэм дулаан

зургаадугаар сарын 2-нд: 26 хэм дулаан

Зургаадугаар сарын 3-нд: 22 хэм дулаан

зургаадугаар сарын 4-нд: 27 хэм дулаан

зургаадугаар сарын 5-нд: 25 хэм дулаан

  • Ямар хувцас өмсөх вэ?

Заавал усны хувцастай очих шаардлагагүй. Өөрт эвтэйхэн даавуун материалтай, нимгэвтэр хувцас өмсөхөд л хангалттай гэнэ. Усан гулгуурын төхөөрөмжид ямар ч төмөр ороогүй учир урж, зүсэхээс болгоомжилохыг сануулж байна.

  • Тасалбарын үнэ:

Хэдэн удаа гулгахаас хамаарч 20000, 15000, 10000 төгрөг. Түүнчлэн 20000 төгрөгийн 10:00-13:00 цагийн хооронд хязгааргүй гулгах эрхтэй тасалбар бий. Захиалга маш ихтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар өдөрт 2-3 мянган хүн гулгахаар билетээ авсан гэнэ. Шоуны тасалбарыг http://www.cityslide.mn/index.php сайтаас захиалж болно.

  • Хэрхэн очих вэ?

"Скай Резорт" бааз руу тогтмол явах автобусны чиглэлтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88217117, 99157662 дугаараас лавлах боломжтой

"Sky resort"-ын албан ёсны пэйж хуудас: http://www.skyresort.mn/.