/ зөвөлгөө

Уламжлал эмчилгээг сэргээлж, эрүүл мэндээ анхаарцгаая.

Манайхан эрт дээр үеэс өлөнгөөрөө өөрийгөө эмчилдэг байсан нь нууц биш. Гэвч сүүлийн үед энэхүү аргыг хүлээн зөвшөөрөх хүн цөөрч. Тэгвэл уламжлалт аргаа сэргээн, өлөн шээсний таван том ач тусыг хүртэцгээх хэрэгтэй.

Өлөнгөө уувал турна : Та 14 хоног өлөнгөө уугаад долоон хоног завсарлаад дахин 14 хоног ууна. Өлөнгөө ууснаар хоолны дуршил буурч өтгөн хаталт багасдаг байна.
Харин бөөр тань өвддөг бол энэ арга зохимжгүй гэдгийг анхаарна уу.

Нүүрээ арчих хэрэгтэй : Нүүрэн дээр батга , харшил гэх мэт зүйлс гарсан бол өлөнгөө хөвөнд шингээгээд арчвал арилна. Нүүрээ арчаад 15 минутын дараа угааж тос түрхэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нүүр хуурайшна. 7 хоногт 2-оос дээш удаа шавших хэрэггүй.
Нүүр түлэгдэнэ шүү гэж зөвлөж байна.

Цайруулна : Дээрх аргатай ер нь адилхан хөвөнд шингээгээд арчина. Хэсэг хугацааны дараа угаагаад тос түрхэнэ. Батга арилахаас гадна маш сайн цайруулна.

Хоолойны өвчин арилгана : Бидний хамгийн сайн мэдэх арга энэ. Хоолой өвдсөн үед алчуур дүрж байгаад хоолойгоо ороогоод хэсэг байлгана. Ингэснээр хоолойны өвчин нам дарагдана.

Гэмтэл авсан бол : Гар, хөл гэх мэт зүйлсдээ гэмтэл авсан бол шээстэй алчуураар жин тавиад боогоорой. Их үр дүнтэй шүү.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.