/ зөвөлгөө

Танд ямар өнгийн хэтэвч ээлтэй вэ?

Хонь : Энэ ордныхонд улаан эсвэл илгэн хүрэн өнгийн түрийвч, хэтэвч барих нь зохистой. Эдгээр нь нарны өнгө бөгөөд энэ ордныхон руу мөнгө даллах шидтэй.

Үхэр : Энэ ордныхонд нарны шинж чанар ихээхэн давамгайлдаг. Иймд үхрийн ордныхон мөнгөлөг болон цагаан өнгийн хэтэвч сонговол зохистой.

Ихэр : Энэ ордныхонд тохирох хэтэвч болон цүхний цорын ганц өнгө бол ногоон. Ийм өнгийн зүйлд мөнгөө хадгалснаар улам арвижих болно.

Мэлхий : Сар бол мэлхийн ордны билэг тэмдэг юм. Иймд энэ ордны хүмүүс зөвхөн гэгээлэг өнгийн хэтэвч, цүнх барих хэрэгтэй.

Арслан : Арслангийн ордыг ивээгч нарны билэг тэмдэг юм. Хүчирхэг арслангууд улаан болон шар өнгийн түрийвч, цүнх сонговол ээлтэй аж.

Охин : Зөн билэг нь илүү хөгжсөн охины ордныхон бараан ногоон өнгийн хэтэвч, цүнх барьвал хөрөнгө мөнгөө арвижуулна хэмээн одод зөвлөж байна.

Жинлүүр : Энэ ордны хүмүүс цагаан, мөнгөлөг, шавран өнгийн хэтэвч сонговол тохиромжтой. Энэ бол тэдэнд хамгийн сайн сонголт бөгөөд хөрөнгө даллаж чадна.

Хилэнц : Хүчирхэг хилэнцийн ордныхон өөрсдийн давуу талуудыг илтгэх улаан өнгийн хэтэвч барьвал мөнгөө хүссэнээсээ ч ихээр арвижуулж чадна.

Нум : Үнэнч шударга нумын ордныхонд шар, улбар шар өнгийн цүнх, хэтэвч тун тохиромжтой. Та дэлгүүрээс хэтэвч сонгох гэж байгаа бол өнгийг нь нэг ажаарай.

Матар : Цэнхэр, хар өнгийн хэтэвч, цүнх эдгээр хүмүүст тун тохиромжтой. Ингэснээр тэдний хөрөнгийн үүдийг хамгаална.

Бумба : Энэ ордны хүмүүс голдуу бараан өнгийн хэтэвч сонгох нь зөв. Ингэснээр тэд хөрөнгийн урсгалаа гартаа атгаж чадна.

Загас : Эв нэгдэл, урт удааны билэгдэл болсон загасны ордныхонд шар өнгийн хэтэвч, түрийвч зохимжтой.


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

азжаргал.мн