/ зөвөлгөө

Үнэртэй усыг хэрхэн зөв түрхэх вэ?

Охид бүсгүйчүүд төдийгүй залуусыг гоо сайханг тодотгох, бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхэд тусалдаг чухал зүйл бол “сүрчиг” билээ. Тиймдээ ч бид хаа явсан газраа дуртай үнэртэнгээ цүнхлээд явдаг нь нууц биш. Гэвч дуртай үнэртэй усаа түрхээд байхад л үнэр нь төдийлөн мэдрэгдэхгүй, хурдан гараад байдаг бол энэ мэдээлэл яг танд хэрэгтэй.

Сэрүүн газар хадгалах хэрэгтэй

Хэрвээ сүрчигнийхээ үнэрийг удаан байлгахыг хүсвэл, үнэртэнгүүдээ угаалгын өрөө, нарны гэрэл шууд туссан, дулаан газруудад хадгалахаас аль болох зайлсхийгээрэй. Учир нь эдгээр газруудад хадгалснаас, үнэртэнгийн чанар алдагдаж, үнэрээ ч төдийлөн удаан барьдаггүй байна. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүний нэгэн адил харанхуй, хуурай сэрүүн газарт цонхноос хол хадгалах хэрэгтэй. Эсвэл бялууны суурин дээр өрөөнийхөө аль нэг тохиромжтой газар тусад нь тавьж болох юм.

Вазелин үнэртэнг удаан барьж өгдөг.

Үнэртэн түрхэх тухайн газартаа юун түрүүнд вазелин түрхэж өгвөл үнэрээ илүү удаан хадгалдаг байна. Вазелин байхгүй бол ямар нэгэн үнэргүй тосыг орлуулан бага зэрэг нимгэн жигд түрхэж өгөөрэй. Ингэх нь хуурай арьсан дээр цацахаас илүү үр дүнтэй ажээ. Мөн сүрчиг нь үнэртэй усыг бодвол илүү тогтоц сайтай учир үнэрээ удаан хадгалахад тустай.

Үнэртэн түрхэхээс өмнө тухайн газартаа чийгшил өгөөрэй

Ингэснээр үнэртэн удаан тогтох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Учир нь хуурайшсан арьсанд үнэртэнг түрхэж өгснөөр, тухайн үнэртэн таны арьсанд хормын дотор шингэж, үнэрээ хурдан алддаг байна.

Хувцаслахаасаа өмнө үнэртэнгээ түрхэх.

Мөн шүршүүрт орсныхоо дараа бага зэрэг чийгтэй биен дээрээ дуртай үнэртэнгээ түрхэж өгөх нь, сүрчигний үнэрийг удаан хадгалах болно. Түүнчлэн хувцсаа өмссөний дараагаар үнэртэнгээ цацсанаар үнэр нь таны хувцас, чимэглэлд шингэхээс цаашгүй юм. Мөн цагаан өнгийн хувцсанд сүрчигийг цацсанаар толбо тогтон үлдэх аюултай.

Сүрчигээ агаарт цацаж, түүнийнхээ дор нь зогсох хэрэгтэй.

Хэрвээ та үнэртэнг ойроос цацах дургүй, үнэрийг нь авч чаддаггүй бол үнэртэнгээ агаарт шүршиж, түүнийхээ дор зогсох хэрэгтэй. Ингэснээр таны биед үнэртэн жигд шингэх ач тустай.

Үсээ угаасны дараа үнэртэн шингээвэл зохимжтой.

Хуурай үсэн дээр үнэртэн цацах нь үсийг маш ихээр гэмтээж, өнгөө алдуудахад хүргэдэг. Харин үсээ чийгтэй байхад нь үнэртэнгээ зайнаас цацах нь үсийг гэмтээхгүй тэрчлэн үнэрийг жигд удаан шингээхэд тустай гэнэ.

Хэрвээ таны үнэртэн дуусчихсан бол,,,

Түрхэх дуртай үнэртэн тань дуусчихсан нь уу? Дахин үнэртэн авахад төдий л боломжгүй байгаад хэцүү байвал танд нэгэн ухаалаг аргыг санал болгоё. Дууссан үнэртэнгийнхээ сүүлийн дуслыг ч гэсэн түрхэх дуртай гар биеийн тосондоо хольж өгөөрэй. Ингэснээр та дуртай үнэртэнгээ дахин "үрслүүлсэнтэй" ялгаагүй гэсэн үг юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Mmarket.Mn