/ зөвөлгөө

Түрээсийн орон сууцанд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг танилцуулж байна

Барилга хот байгуулалтын яам “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталлаа. Журмыг өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.

Уншигч та бүхэнд Түрээсийн орон сууцанд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг танилцуулъя.

Бүрдүүлэх бичиг баримт

-Иргэний цахим үнэмлэхийн хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт/ тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

-Өргөдөл

-Орлого тодорхойлох баримт бичиг

-Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

Түрээсийн сууцанд тавигдах шаардлага

-Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;

-Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.

Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт

-Эрх зүйн бүрэн чадамжтай. 21 насанд хүрсэн

-Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг

-Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой

-Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

эх сурвалж http://www.medee.mn/main.php?eid=74700