/ мэдээлэл

Цэвэрлэгээний нэг машин өдөрт 90-120 км зам цэвэрлэдэг.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зам цэвэрлэгээний 15 машиныг өнгөрсөн сард “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д хүлээлгэн өгсөн. Жолооч нарт нь Хятадын мэргэжилтнүүд ирж сургалт зохион байгуулсан юм. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийслэлийн гудамж, зам талбайг эдгээр машинаар угааж эхлээд байна.

Зам цэвэрлэгээний машин нь 3 тоннын усны, хогийн бункер нь 4 тоннын багтаамжтай. 1 км замыг 15 минутанд цэвэрлэх хүчин чадалтай. Олон хүний ажлыг хөнгөвчилсөн техникийн дэвшилтэт технологи гэдгээрээ онцлог. Нэг машин нь дунджаар өдөрт 90-120 км замыг цэвэрлэж замын нуухны шороог авч, тоосжилтыг бууруулж байна.

Одоогоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Богд Уул, Нисэх, Яармаг, Баянхошууны замыг цэвэрлэж эхлээд байгаа. Өглөөний ээлжийн жолооч нар 09.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл, шөнийн ээлжийнхэн оройн 11.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл зам талбайг цэвэрлэж байна.

Цэвэрлэгээний машинд MCS компанийн “Coca Cola” үйлдвэрээс гарсан саарал усыг ашигладаг. Чингисийн талбайг мягмар, пүрэв гаригт өглөөний 08 цаг 30 минутаас 10 цагийн хооронд угаадаг. Энэхүү угаалга цэвэрлэгээ нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажлуудын нэг болсон гэдгийг иргэд онцолж байна.

Энэ мэдээ таньд таалагдвал SHARE хийгээрэй.