/ Технологи

ЦАХИМ ХУДАЛДАА

20 зууны дунд үеэс электроник, компьютерийн техник, хөдөлгөөн холбоо хурдацтай хөгжиж хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралд нэвтэрч эхлэснээр 21 зууныг мэдээллийн зуун болно гэсэн хандлага газар авсан. Сүүлийн 20 гаруйхан жилд Google, Apple, Facebook, Ebay, Amazon, Alibaba гээд мэдээллийн технилогид суурьласан аврага том компаниуд үүсэн бий болж, олон залуу тэрбумтанууд тодрон гарлаа. Цахим бизнес, цахим худалдаа гээд шинэ хэллэг, ухагдануудууд гарч ирлээ. Энэ хөгжлийн тэсрэлтийн нууц нь юунд байна, хөгжлийн хандлага хаашаа чиглэж байна гэдэг хүн бүрт сонин байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Бидний амьдралд ч гэсэн компьютер, интернет, гар утас ердийн хэрэглээ болж түүнгүйгээр өмнө нь яаж болж байсан юм болоо гэж хүртэл боддог болсон байна. Олон бизнес эрхлэгчид facebook-ээр дамжуулан сурталчилгаа, худалдаа, бизнес хийх оролдлого хийж, цахим худалдааны вэб сайт хүртэл хийж байна. Гэвч дэлхий тэргүүлэх том компаниудын туршилгааас харахад бизнес бүр тусдаа худалдааны вэб сайт байгуулаад амжилтад хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой болж байна.

Иймээс бизнесийн таатай орчиныг бүрдүүлэх уян дэд бүтэц /платформ/ байгуулах хэрэгтэй. Энэ салбарт манай олон залуус ажиллаж багагүй амжилт олж байна. Тэдгээрийн нэг нь Заяабаатар захиралтай “Мачворк” /Muchwork/ ХХК болон Энхчулуун захиралтай MEC Patners ХХК Компаний баг хамт олон юм. Скайтел компаний захиалгаар эдгээр залуусын хийсэн Монголын программ хангамжийн анхны онлайн аппликэйшн их дэлгүүр MAPPS 2014 оны монголын блумберг телевизийн шагналыг хүртэж байсан юм. Харин тэдний бүтээсэн www.mmarket.mn порталь сайт нь онлайн худалдааны анхаарал татсан платформ болсон байна.

MMarket Merchant Platform

Онлайн худалдааны энэхүү порталь сайт нь худалдан авагчдад хэрэглэхэд хялбар суурин компьютер, ухаалаг утас болон хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн альнаас нь хандах боломжтойгоос гадна бизнес эрхлэгчид, бараа борлуулагчидад өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах, өөрийн виртуаль дэлгүүр байгуулах, түүнийгээ хүссэнээрээ онлайнаар удирдах https://www.mmarket.mn/merchant сайт, төлбөр болон хүргэлтийн найдвартай, уян хатан систем, сурталчилгаа маркетингийн өөрийн өргөн сүлжээ зэргийг цогцоор нь шийдвэрлэж хөгжүүлж байгаа учир онлайн худалдааны платформ болж, уян дэд бүтцийг байгуулах чиглэлд амжилттай урагшилж байна.

Онлайн худалдааны платформыг нийтээр ашигласанаар бизнесийн зардал хямдарч бизнесийн ашиг орлого нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч, худалдааны бараа эргэлт нэмэгдэж, цаг хэмнэж, худалдагч, худалдан авагчид бүгд хамтдаа хожих болно.