/ Зурхай

Төрсөн ордоор ямар машинтай адилхан гэдэгээ мэдээрэй

ХОНЬ

Чи бол FERRARI : Чи бол хурд хүчний гайхамшиг, давхиж буй гал халуун өнгөтэй Феррари. Нэг асах л юм бол чамайг хэн ч зогсоож чадахгүй. Зорилгодоо хүрч байж л санаа чинь амардаг. Чамд бусдын анхаарлыг татахын тулд хичээх шаардлага байдаггүй. Энгийнээрээ байсан ч бүх хүн чамайг сонирхож, бахдан биширч байдаг. Яагаад гэвэл чи бусдыг өөртөө татах төрөлхийн ид шидтэй.

ҮХЭР

Чи бол MERCEDES BENZ S CLASS : Чи дор хаяж 100.000 долларын үнэтэй. Хаанаас нь ч харсан үнэтэй, эдэлгээ урттай гэдгийг чинь бүгд анзаардаг. Гэхдээ чиний гол чанар тансаг байдалд биш бүх зүйлд найдвартай, хүчтэй байр суурийг илэрхийлж байдагт оршино. Тиймдээ ч чамайг насан туршийн "Ханиараа" сонгох хүн элбэг. Хуучинсаг гэж зарим хүмүүс чамайг хэлж байсан уу? Тэгвэл бүү санаа зов, тэд зүгээр л чиний үнэ цэнийг хэзээ ч хуучирдаггүй гэж хэлэх гэсэн юм шүү.

ИХЭР

Чи бол BMW 3 series : Энэ машины одоогийн загвар нь 2000 оноос хойш жил бүр тасралтгүй өөрчлөгдсөний үр дүн тул нэгэн хэвийн байдлыг тэвчдэггүй Ихрийнхнийг хангалттай илэрхийлж чадна. Хэрэв тэд алдвал хүссэндээ хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргана. Харин нэг л амжилтанд хүрчих юм бол уулын уруу давхиж байгаа машин шиг л тоормозгүй хурдалдаг.

МЭЛХИЙ

Чи бол VOLKSWAGEN TOUAREG : Дэлхийн хамгийн аюулгүй машин та хоёр нэгэн ижил чанартай. " Бүх хайраа гэр бүлдээ " гэдэг. Хайртай хүмүүс чинь л эрүүл саруул, амгалан тайван байвал чамд жаргалтай байдаг. Учир нь чи гоё машин унаад түүгээрээ гайхуулда төрлийн биш, харин тэр машинаараа хүмүүсийг зорьсон газарт нь аюулгүй хүргэж өгөөд баярладаг хүн юм. Авахаасаа илүү өгөх дуртай энэ л чанар чинь чамайг " Мэлхийн ордынх " гэдгийг бахархалтайяа баталдаг.


АРСЛАН

Чи бол ROLLS ROYCE PHANTOM : Дэлхийн хамгийн үнэтэй машиныг авч чадна гэсэн бүрэн дүүрэн итгэл ганцхан танай ордныхонд л байдаг. Бусад ордныхон " За, бүтэхгүй юм байна. Орхиё" гээд буцаж байхад чи л шантралгүй зориглосоор байж чадна. Спорт болон хөдөлгөөнт амьдралд дуртай чинь бүх л хүнд ил байдаг шиг баян тансаг, ганган хээнцэрт дурладаг чинь ч гэсэн шууд л мэдэгддэг. Хамгийн гоё нь "Ролс Ройс"-г авахын тулд маш их хөдөлмөрлөдөг шиг чамайг өөрийн болгохын тулд хэдий хэмжээний зүтгэл гаргах ёстойгоо залуус сайн мэддэг.

ОХИН

Чи бол MINI COOPER : Чи спортод цаг үрэхийг тийм ч их таашаадаггүй. Гэхдээ биеэ эрүүл байлгах арга хэмжээг өөр арга замаар маш сайн авдаг. Хэн нэгэн чамайг үл тоомсорлоод байна уу? Бүү тоо доо, угаас хэн ч анх "Cooper"-ийг хараад 7-хон секундийн дотор хүчээ авч 100км/цаг хурдалж чаддаг гэж боддоггүй юм. Чи хүмүүсийн санаанаас ч давуулсан зүйл хийдэг. Биеэ л тоож орхихгүй бол онцгой чадвар, чанарууд чинь үргэлж өнгө орсоор, гялалзсаар байх болно.

ЖИНЛҮҮР

Чи бол TOYOTA 2000 GT : Ордуудын дотроос чи л ганцаараа япон машинаар илэрхийлэгдсэн. Яагаад гэвэл чамд юу ашигтай вэ гэдгийг урьдаас харж чаддаг онцгой чадвар бий. Япон машины зарцуулалт бага учир хэдий их үнэ зарж авсан ч бай ч удаан хэрэглэнэ гэдгээ мэддэг. Үүн шиг бүх зүйлийн давуу болон сул талын чи зөнч шиг л хэлж чадна. Гэхдээ цаг үеэсээ түрүүлж хардаг гэдгээ бусад ордынхонд бүү хэлээрэй. Юм ховор байх тусмаа сайхан. Яг Чам шиг.

ХИЛЭНЦ

Чи бол LOMBORGHINI GALLARDO : Хувийн зохион байгуулалт сайтай Хилэнцийн ордныхны машин бол хар өнгөтэй "LOMBORGHINI GALLARDO". Тэдэнд адил шинж төрх олон байдаг. Зоримог, бусдын анхаарлыг татахаас айдаггүй, амьдралын эрчим хүч ихтэй бас халдашгүй дархан. Өөрөөсөө гутранги үзэл, айдсыг байнга хөөж чаддаг чинь чиний гол онцлог. Хэрэв сонирхлыг нь ямар нэгэн зүйл маш ихээр татвал түүний араас салхи сүнгэнүүлэн давхихад үргэлж бэлэн зогсдог. Хэдий "Parking" орсон дээрээ байсан ч гэсэн.

НУМ

Чи бол PORSCHE 911 : Порше дотроо чи хамгийн алдартай, шуугиантай "нөхөр" нь. Дээврээ онгойлгочихоод л зугаацаж, хүссэнээрээ хөгжилддөг нумынхан хэрэгтэй цагтаа ажлынхандаа ямар хурдан, хүчтэй болохоо харуулж чаддаг. Амьдралыг үргэлж гэгээлгээр харж, асуудлыг амархнаар шийдвэрлэж, өөрт байгаа өнгө өнгийн эрч хүчээ бусдад түгээж чаддаг чинь чиний гол давуу талууд. Эдгээр чанараа л алдахгүй бол шар өнгийн Порше та хоёр хэзээ ч замаасаа хазайхгүй.

МАТАР

Чи бол FORD LAND ROVER : Гаднаасаа зарчимч, нууцлаг нь дэндсэн харагддаг байж магадгүй л юм. Гэхдээ дотор чинь орсон хойноо хүмүүс чамайг "Ямар уужимхан юм бэ?" гэж гайхдаг. Яагаад гэвэл чиний ертөнц тэр чигтээ саруул ухаан, холч хараа л гэсэн үг. Чанар, нямбай байдал, бүх зүйлийг төгс цогцлоосон талаараа чи Фордийн "Ланд Ровер" загвартай яг дүйнэ. Чанар нь алдагдана аа л гэж нэг байхгүй дээ!

ХУМХ

Чи бол JEEP WRANGLER : "Холын замд найдвартай даа, хосоороо явахад хөгжилтэй дөө" гээд чиний тухай цаана чинь дуу гарсан байна гээч. Хумхын ордныхонд найз нар нь ямар их итгэдэг билээ, хөдөөгүүр ex-treme аялал хийх дуртай бүх хүн Jeep Wrangler тэднийг хөөдөхгүй гэдэгт яг ижилхэн хэмжээгээр итгэдэг. Нөхөрсөг, итгэл сайн даадаг, шударга хумхынханд дуулгах өөр нэгэн сайхан зүйл бол тэд бүгд урт насладаг нь юм. Эзэн нь ч, эд нь ч мөнх байна гэдэгт одоо ч итгэлтэй байж болно.


ЗАГАС

Чи бол AUDI RS6 : Анх гаргасан технологидоо үнэнч байсаар ирсэн цорын ганц бренд гэж хэлж болно. Гэхдээ тэд хуучин байсныгаа үргэлж сайжруулсаар л ирсэн тууштай багийнхан. Тиймээс л "Audi"-д яг та нарынх шиг үнэнч, хөдөлмөрч, мэриймтгий, мөрөөдөмтгий гээд бүх сайхан чанарууд шингэсэн байдаг юм. Хэрүүл тэмцлээс хол байж, өөрийхөө мэдрэмжийг чухалчилдаг Загасынхны ертөнцөд цагаан өнгийн Audi RS6 яг тохирно.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Mmarket.MN