/ мэдээлэл

Энэ жилийн Дэлхийн Тамхигүй өдрийг “БҮХ ТАМХИЙГ АДИЛХАН ХАЙРЦАГТАЙ БОЛГОЕ” уриан дор зохион байгуулж байна.

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон дэлхий нийт тэмдэглэдэг уламжлалтай билээ.


Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж, нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөлүүд нь бүгд тамхитай холбоотой юм.

Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь тамхидалт юм.

2013 онд Монгол Улсад хийгдсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар, нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь, 2 эрэгтэй тутмын 1 нь тамхи татдаг байна.

Энэ жилийн Дэлхийн Тамхигүй өдрийг “БҮХ ТАМХИЙГ АДИЛХАН ХАЙРЦАГТАЙ БОЛГОЕ” уриан дор зохион байгуулж байна.

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.