/ мэдээлэл

Танд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа байгаа юу?


Засгийн газраас Эрдэнэс Таван Толгойн 322 ширхэг хувьцааг 300.000 төгрөгөөр худалдан авах тухай шийдвэр гаргасан тул та хувьцаагаа зарахыг хүсвэл дараах дэс дарааллаар хүсэлтээ гаргана уу.

Шаардлага:

  1. 322 ширхэгээс их хувьцаатай байх ёстой. Хувьцааны тоог шалгах: https://net.schcd.mn/registration/

Шалгаж үзээд 322 ширхэгээс их хувьцаа байвал та хувьцаагаа зарж болно.

  1. 18 нас хүрсэн байх ёстой.

  2. Брокер, диллерийн компанид данстай байх шаардлагагүй.

Өөрийн үйлчлүүлдэг банкны аль ч салбарт очоод:

  1. Хувьцаагаа худалдах өргөдлөө бөглөсөн байна. 3 хувь үйлдэнэ. Өргөдлийн маягтыг: https://www.schcd.mn/wp-content/uploads/2016/06/mayagt1.pdf

  2. Өргөдлийн маягтын ард талд өөрийн иргэний үнэмлэхээ сканнердаж хавсаргана.

  3. 3 хувь үйлдсэн өргөдлөө банканд өгнө.

АНХААРУУЛГА: Маш олон хүн өргөдөл гаргаж байгаа учраас цаг хожихын тулд өөрөө өргөдлөө 3 хувь хэвлэж гаргаад бөглөн банканд өгнө үү.

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийнэ үү.