/ мэдээлэл

ТАНА брэнд ММаркэтад нэгдлээ

"Монхими"ХХК нь 1990 онд байгуулагдан угаалгын нунтаг "Номин", цагаан давс, цаасны цавуу үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус компани нь Монгол орныхоо түүхий эдээр олон улсын стандартад нийцсэн чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж импортыг орлох, экспортонд гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 15-н нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн айл өрх болон үйлдвэр аж ахуйн хэрэгцээнд нийлүүлж байна.

Жил бүр технологийн шинэчлэлт хийн сайжруулан Тана брэндээ өргөтгөсөөр байна.

Энэ удаад хэрэглэгч та бүхэн https://www.mmarket.mn/seller/535 сайтаар дамжуулан эх орны бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой боллоо.

Видео үзэх:

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.