/ зөвөлгөө

Сормуусны будагны багс ямар байх ёстой вэ?

Та сормуусаа ямар харагдуулахыг хүсдэг вэ?

Өтгөн, Дэрвэгэр, Урт... эсвэл ширхэг ширхэгээрээ салсан уу? Ийм болгохын тулд зөвхөн чанартай брендийн, чанартай будаг хэрэглэх нь чухал байдаг. Нүд нь нүүрний төв хэсэгт байрладаг тул хүний анхааралд хамгийн түрүүн өртдөг. Тиймээс сормуус яаж харагдах нь таны ерөнхий дүр төрхөд нэн чухал нөлөөтэй.

Сормуусны будагны багсны хэлбэр, хэмжээ, сойзны үсний урт, ширхэг хоорондын зай зэргээс будсаны дараа таны сормуус ямар харагдах нь шийдэгдэнэ.

Харин сормуусаа урт харагдуулахыг хүсвэл урт үстэй багс бүхий будаг сонгоорой. Урт ширхэгтэй сойз нь таны сормуусны үзүүр хэсгийг нэмж, уртасган, ялдам харцыг бий болгоно.

Хэрэв таны сормуус хангалттай өтгөн бол, хоорондоо хол зайтай сойзтой багс хэрэглэ. Нүдний хоёр талын үзүүр хэсгийн богино сормуусыг ч орхигдуулалгүй, бүгдийг нь будахыг хүсвэл нумарсан багстай будаг хэрэглээд үзээрэй. Ийм багс нь нэгэн зэрэг сормуусны шугамын бүх хэсгийг будаж чаддаг.
Тэгэхээр хүн бүрийн хүсдэг эффектийг бүтээхийн тулд 4 өөр төрлийн будагтай байх хэрэгтэй болох нь ээ?

Азаар запас багс гадуур худалдаалагддаг болсон учраас та хэд хэдэн төрлөөр нь аваад тухайн өдрийнхөө нөхцөл байдал тохируулан будах боломжтой болсон. Мөн нэг талдаа ойрхон зайтай-өтгөрүүлэгч болон усны хамгаалалттай, эсрэг талдаа хол зайтай-уртасгагч сойзтой будаг таны хамгийн их хүссэн 2 эффектийг зэрэг бий болгож чадна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.