/ зөвөлгөө

Шилэн триког урагдуулахгүй арга байдаг гэнэ шүү !

Эмэгтэй хүн бүр л урагддаггүй шилэн триког хүсэн мөрөөддөг нь тодорхой. Харамсалтай нь бидний эдэлж хэрэглэж байгаа шилэн трико эдэлгээ даахгүйгээс гадна 2, 3-хан удаагийн хэрэглэлтээр л татагдаад хөвөрчихдөг.

Тэгвэл энгийн шилэн триконы хэрэглэх хугацааг нь уртасгах найдвартай арга байдаг гэнэ. Үүний тулд та трикогоо хөлдөөх хэрэгтэй. Маш ухаангүй алхам мэт сонсогдож байгаа ч туршаад үзээрэй. Та шинэ шилэн трико худалдаж авсан л бол шууд л хөлдөөгчинд хийчих. Гүйцэд хөлдсөнийх нь дараа хөлдөөгчнөөсөө гаргаж, гэсгээгээд хатаана. Ингэснээр шилэн триконы материалын ширхэглэг нь бэхжиж, олон удаа хэрэглэхэд урагдаж хөврөхгүй аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Эх сурвалж: www.samiysok.com