/ мэдээлэл

Ойрын өдрүүдэд бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, энэ сарын 29-нд бороо үргэлжлэн ахиу хэмжээтэй орох, зарим үед ширүүн аадар орох төлөвтэй байна.

Түүнчлэн энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-28-нд төвийн аймгуудын зарим нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 27-29-нд зүүн аймгуудын нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаатай бороо орох тул гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэхээр байна.

Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Танд энэ мэдээ таалагдаж байвал SHARE хийгээрэй.