/ мэдээлэл

Нүүдэлчдийн угсардаг МиМо ( Миний Монголын ) угсардаг гэр

Монгол гэр нь одоогоос 3000 жилийн өмнө бий болсон Нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл юм.

Монгол гэрийг 3000-д жилийн өмнө үүссэн болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Түүнээс ч өмнө үүссэнийг нотлох төрөл бүрийн хадны сүг зургууд бий. Монгол гэрийн хүндийн жин нь 250-270 кг ба 2-3 хүн нэг цагийн дотор барьчихдаг нүүдэлд хамгийн тохиромжтой хөнгөн авсаархан сууц юм. Мөн дулааныг маш сайн хадгалдаг, газар хөдлөлтөнд тэсвэртэй төдийгүй дугуй хэлбэртэй учир хээрийн хүчтэй салхи шуурганд тэсэн үлдэх чадвартай гайхамшигтай сууц юм.

Бүрэн тавилгатай монгол гэрийг 11 дахин багасгаж бүтээсэн.

Нүүдэлчдийн тоглоом наадгайг орчин үеийн болгон хөгжүүлж, дэлхийн зах зээлд гаргах зорилготой үндэсний НААД брэндийн цуврал бүтээгдэхүүний хамгийн эхний бүтээгдэхүүн нь “МиМо гэр” юм.

“МиМо гэр” нь нүүдэлчдийн гайхамшигтай өв соёл болсон 4 ханатай Монгол гэрийг 11 дахин багасгаж хийсэн бөгөөд бид бүтээгдэхүүнээ хөнгөн авсаархан, зөөвөрлөхөд хялбар байлгах үүднээс хүний биед сөрөг нөлөөгүй, хүнсний хэрэглээнд зориулагдсан хуванцар материалаар хийв.

“МиМо гэр” нь дараах хэсгүүдтэй. Үүнд:

Шал, Хана, Хаалга, Тооно, Багана, Унь, Гэрэл (Зайгаар ажилладаг тулганаас асах гэрэл), Эсгий (100% хонины ноосон эсгий), Цагаан бүрээс (Зөөлөн даавуу), Оосор бүч (Сүлжмэл утас), Тавилга (Хатуулагтай цаас).

МиМо гэрийн бүх үйлдвэрлэлийг Монголдоо үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд хайрцаг болон гарын авлага нь монгол, англи хэл дээр хийгдсэн. Хайрцагны хэмжээ 30 см х 25 см.

"МиМо гэр" бүтээгдэхүүний онцлог:

-Монгол гэрийг барих ёс заншилаар угсарах боломжтой.

-Хүнсний зориулалттай хуванцар болон эсгий, даавуу, оосор бүч, хатуу цааснаас бүрдсэн учир эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй, маш хөнгөн.

-Авч явхад авсаархан хайрцагтай, бусдад бэлэглэхэд үнэ цэнэтэй.

-Жинхэнэ гэр мэт сэтгэгдэл төрүүлнэ.

-Угсархад 60-80 минут зарцуулна.

Бүтээгдэхүүний давуу талууд:

  1. Хүүхэд залуучуудад монгол ахуйг таниулах зорилгоор монгол гэрийг хэрхэн угсарах ойлголтыг өгнө. Гэрийг угсрахдаа заавар номноос гэрийн бүрдэл хэсгүүдийн нэршил болон тэдгээрийг хэрхэн нэрлэдэг болхыг танин мэдэх боломжтой.

  2. Монголчууд гэрээ гэр бүлээрээ барьдаг тул айл гэрт халуун дулаан уур амьсгалыг төрүүлнэ.

  3. Монгол гэрийн гайхамшиг, нүүдэлчдийн соёл иргэншилийг дэлхий нийтэд сурталчлан таниулна.

Хэн нэгэнд барих хамгийн өвөрмөц, гайхалтай бэлэгний сонголт болно.




Захиалах линк: https://mmarket.mn/product/show/6495-naad-brendiin-mimo-ger

Таньд энэ мэдээ таалагдаж байвал SHARE хийгээрэй.