/ гоо сайхан

Нүүдэлчдэд зориулсан Монгол бренд "Гилгэрэм"

Монголчууд би эрт дээр үеэс л ахуйн хэрэглээндээ таван хошуу малаасаа гаргаж авсан бүтээгдэхүүнийг гоо сайхан болон эрүүл мэнддээ хэрэглэж ирсэн түүхтэй. Орчинд үед маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд зах зээлд гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор бид 5 хошуу малаасаа гаргаж авсан тос, тосон бүтээгдэхүүнийг өдөр тутмын ахуйн хэрэглээндээ ашиглах нь багассан. Тэгвэл Монголчууддаа зориулан гаргасан "Гилгэрэм" брендийг бид танилцуулж байна.

Монгол хүний арьсанд тохирох тэмээний чөмөг, хонины сүүлний тос болон чацарганы тос агуулсан хүүхдийн мөн том хүнд зориулсан өдөр тутамдаа хэрэглэж болох саванг Солонгос технологиор Монголдоо үйлдвэрлэж байна.

Гилгэрэм нэрийн саванг дээд зэрэглэлийн чанартай органик түүхий эдээр, гар аргаар, Солонгос гоо сайхны савангийн технологиор Монгол эх орондоо үйлдвэрлэдэг Гилгэрэм брэндийг нүүдэлчдэд зориулав.

Найрлагандаа Лаванда цэцгийн эфирийн тос, Овьёосны нунтаг, Зуун наст, Буурцагны гурил /Besan/, Чидун жимсний тос, Ургамлын глицерин, Чацарганы зөөлөн эдийн тос, Мэлрэг цэцгийн эфирийн тос, Шар хулуу, Наран цэцгийн үрийн тос, Турмалин хагас үнэт чулуу, Наргил модны самрын тос гэх мэт таны гоо сайханд хэрэгтэй маш олон төрлийн хэрэгцээт бодис агуулсан бүтээгдэхүүн болж чадсан юм.

Тэмээний чөмөгтэй гоо сайхны саван

Төлжүүлэх увдистай тэмээний чөмөг нь тосны ханаагүй хүчил, уураг, эрдэс, шимт бодисоор баялаг төдийгүй үүдэл эс, коллагенийг маш ихээр агуулдаг учир арьсны бүх төрлийн шарх, цооролтыг сорвигүй эдгээж, арьсыг түргэн төлжүүлнэ.

https://www.mmarket.mn/product/show/6427-temeenii-chumugtei-goo-saihny-savan

Батга, бактерийн эсрэг үйлчилгээтэй органик гоо сайхны саван

Батга, үрэвсэл, нян, бактерыг эсэргүүцэх, халдваргүйжүүлэх, арьсыг гүн цэвэрлэх, гуужуулах, тослогжилтыг багасгах, нүхийг агшаах, цусны эргэлтийг сайжруулах, арьсыг чийгшүүлэх, төлжүүлэх, шархыг түргэн, сорвигүй эдгээх нөлөөтэй. Тослог, батгатай, холимог, өвчилсөн арьсанд болон эрэгтэйчүүдэд, өсвөр насныханд нэн тохиромжтой. Нимбэг жимсний үнэртэй.

https://www.mmarket.mn/product/show/6427-temeenii-chumugtei-goo-saihny-savan

Хонины сүүлтэй гоо сайхны саван

Үрчлээ, хуурайшилтын эсрэг үйлчилгээтэй "Гилгэрэм" органик гоо сайхны саван.

Тэнхрүүлэх увдистай хонины сүүл нь тосны ханаагүй хүчил, уураг, кальци ихтэйн дээр Д, С, А, К аминдэмүүдээр баялаг агаад арьсыг тэжээлийн хүчлүүдээр хангаж, хий бад, чийг бам өвчнөөс сэргийлж, дархлаажуулна.

Арьсны хуурайшилтыг эмчлэх, хялгасан үрчлээг арилгах, тэжээл өгөх, гүн чийгшүүлэх, чангалах, уян хатан чанарыг нэмэгдүүлэх, өнгийг сэргээх, тайвшруулах, хоргүйжүүлэх, залуужуулах, дархлаажуулах нөлөөтэй. Холимог, хуурай, ердийн, эмзэг арьсанд болон жирэмсэн эх, хүүхэд, өндөр настанд тохиромжтой. Лаванда цэцгийн үнэртэй.

https://www.mmarket.mn/product/show/6428-honiny-suultei-goo-saihny-savan

Чацарганы тостой гоо сайхны саван

Арьсыг цайруулж, эрүүлжүүлж, хоргүйжүүлэх үйлчилгээтэй органик гоо сайхны саван.

Анагаах увдистай “байгалийн поливитаминт” чацаргана жимс нь 190 төрлийн аминдэм, шимт бодис, органик хүчил болон дөрвөн төрлийн омега агуулдаг. Цацраг идэвхт туяаны хордлого тайлж, 300 гаруй төрлийн арьсны өвчинг эсэргүүцнэ.

Арьсыг цайруулах, өнгийг сэргээн тунгалагжуулах, сэвх, нөсөө, сорви бүдэгрүүлэх, арьсны бат бөх чанарыг нэмэгдүүлэх, нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалах, хордлого тайлах, арьсны өвчин, гэмтлийг сувилах нөлөөтэй. Бүх төрлийн арьсанд, өвчилсөн болон гэмтсэн арьсанд, гадаа ажилладаг хүмүүст нэн тохиромжтой. Мэлрэг цэцгийн үнэртэй.

https://www.mmarket.mn/product/show/6430-chatsargany-tostoi-goo-saihny-savan

Мөн баглаа боодол нь чамин учир та бэлгэнд ч өгч болно. Цаасан болон даавуун уут гэсэн 2 төрлөөр та баглаа боодлоо сонгож болно. Зөвхөн том хүмүүсдээ биш бага насны хүүхдэд ч хэрэглэж болох хүүхдийн саванг мөн үйлдвэрлэн гаргаж байна.

Хонины сүүлтэй хүүхдийн саван

Хүүхдийн арьсанд тэжээл өгч, чийгшүүлж, дархлаажуулах үйлчилгээтэй органик гоо сайхны саван.

Тэнхрүүлэх увдистай хонины сүүл нь тосны ханаагүй хүчил, уураг, кальци ихтэйн дээр Д, С, А, К аминдэмүүдээр баялаг агаад арьсыг тэжээлийн хүчлүүдээр хангаж, хий бад, чийг бам өвчнөөс сэргийлж, дархлаажуулна.

Арьсны хуурайшилтыг эмчлэх, тэжээл өгөх, гүн чийгшүүлэх, чангалах, уян хатан чанарыг нэмэгдүүлэх, өнгийг сэргээх, тайвшруулах, хоргүйжүүлэх, залуужуулах, дархлаажуулах нөлөөтэй. Бүх насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой. Лаванда цэцгийн үнэртэй.

https://www.mmarket.mn/product/show/6429-honiny-suultei-huuhdiin-savan

Нүүдэлчин Монголчууддаа зориулсан Монгол бренд "Гилгэрэм".

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.