/ мэдээлэл

Нийтийн тээврийн шинэ чиглэл нэмэгдэнэ.


Төрийн Орон Сууцны Корпорациас хэрэгжүүлж буй төсөл болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд баригдсан “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн 3000 орчим иргэн суурьшаад байна.

Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа-2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна. Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.