/ зөвөлгөө

Мөсийг гоо сайхандаа ашиглах ёстой 6 шалтгаан

Хүн болгон мөсөөр арьсыг арчих нь сайн гэдгийг мэддэг ч юунд тустайг тэр болгон мэддэггүй. Энэ удаа бид таньд мөсөөр арчих зургаан гайхалтай шалтгааныг хүргэж байна.

Саун болон эмчилгээний өрөөнд хүйтэн мөсөн өрөө болон хүйтэн ус байдаг нь зүгээр ч нэг явдал биш юм. Мөс нь унжсан арьсыг чангаруулах болоод үрчилээг багасгах сэргийлэх нүхжилт багасгах гээд маш олон зүйлсд хэрэгтэй юм.

1. Тунгалаг зөөлөн арьс

Мөс нь арьсыг чангалж нүхжилтийг багасгаж нүүрийг чийглэг булбарай болгодог.

2.Нүх агшаах

Мөс нь хамгийн хямд гэхдээ хамгийн гайхалтай хялбар аргаар нүхжилтээс салгах ид шидтэй юм. Мөн нүүрний тань будалтанд ч нөлөөлдөг гэвэл та лав итгэхгүй дээ! Нүүрээ будахаас 15 минутын өмнө мөсөөр нүүрээ арчиад түрхэх нь арьсыг өө сэвгүй сайхан харагдахад тусална.

3.Цусны эргэлтийг сайжируулна.

Мөсөөр тогтмол нүүрээ арчих нь судас томорч зангирахаас болоод нүүрийг улайж хавагнахаас хамгаална. Цусны эргэлтийг сайжруулсанаар нүүр илүү тунгалаг харагдана.

4.Нүдийг хавагнахаас хамгаална.

Өглөө сэрэхэд дутуу нойр эсвэл ядарсанаас болоод нүд хавдаж хавагнаад байдаг. Энэ үед мөсөөр арчих нь маш түргэн хугацаанд багасгаж өгнө.

5.Хөгширөлтөөс хамгаална.

Нүүрийг тогтмол мөсөөр арчих нь үрчилээ гарах магадлалыг маш эрчимтэй бууруулж өгдөг.

6.Улайлттай батга арилгах

Мөс нь улайлт хавдалт буулгахдаа сайн учир хатуу толгойгүй улаан батгыг хэт томорч сэдрэхээс сэргийлж хавдарыг бууруулдаг. Батгатай хэсэгтээ мөсөө тавьж мэдээ алдтал нь байрлуулах нь үр дүнтэй.

Өглөө эсвэл оройдоо 2 ширхэг мөсийг жижиг алчуурт ороож мөсөө хайлж дуустал нь арчиарай. Алчуур ашиглаж байгаагын шалтгаан нь мөс хэт хүйтэн учираас гар мэдээ алдах гээд байдаг юм. Хүсвэл та алчуургүй ч арчиж болно.

Хөлдөөгчөөс шууд гаргаж ирсэн мөс тиймч арьсанд сайн биш учир 2 гарныхаа дунд хэд хэд өнхөрүүлээд жаварыг н арилгахаа мартуузай! Ингээд чийгшүүлэгч тосоо түрхэнэ. Эвгүй мэдрэмж төрөх л юм бол зогсоогоорой. Мөн 15 минутаас дээш тавих нь тус биш ус болно. Дан мөс гэлтгүй ногоон цайтай, сарнайн устай, лимоны шүүстэй холиж хөлдөөж бас болно.

https://mmarket.mn/

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.