/ хувцаслалт

Моод Монголоор дуусдаггүй.

Социализмын үеэс 2000-аад оны эхэн үе хүртэл “Моод Монголоор дуусдаг” гэх хэлц түгээмэл байсныг бид мэднэ. Гэхдээ юмс өөрчлөгдөн сайжрахтай зэрэгцэн моод, загварын капиталуудад юу трэнд болж, ямар загвар зохион бүтээгчид алдаршиж байна, хэн гэдэг модель ямар стилиэр хувцаслаж байна гэх зэрэг мэдээллийг олж авах боломж, чадамж бидний хувьд ч нэмэгдсээр ирсэн.

Энэ бүхэн бидний хувцаслах хэв маяг, харах өнцгийг өөрчилж, “Моод Монголоор дуусдаг” гэх хэлц ч түүх болон үлдэж, хотын гудамжаар хараа булаам загварлаг, донжтой хувцасласан залуус алхах нь энгийн үзэгдэл болжээ. Өнгөрсөн 5-6 жилд бидний загварын мэдрэмж илт сайжирсан ч суралцах зүйл их хэвээр. Тиймээс хамгийн загварлаг найман улсын талаар уншигч танд хүргэж байна.

Жагсаалтын

8.АНУ Дэлхийн өнөөгийн загварт газарзүй, нийгэм, эдийн засгийн хувьд Америк томоохон үүрэг гүйцэтгэсэн. Деним жийнс, шоотой цамц, ковбой малгай гэх мэт барууны загвараас эхлээд хип хоп, их сургуулийн загварууд нь Америкийг илэрхийлэх бөгөөд Колумбаас Камбож хүртэлх улс орнуудын орчин үеийн соёлд нэвтэрч, уусч чадсан юм.

7.БРАЗИЛ Бие бялдрын хувьд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдох бразилчууд хувцасгүйгээр ч үнэхээр гайхалтай харагддаг ард түмэн. Бараг юу ч өмсөх шаардлагагүй дулаан уур амьсгалтай Рио Де Жанейрогийн далайн эрэг дээр усны хувцас, нимгэн цамц, өмдний хослол ноёрхох ч Өмнөд Америкийн хамгийн том энэ улсад загварын гоо зүйн мэдрэмж эрс нэмэгдэж байна.

6.АВСТРАЛИ Нэг удаа Spinal Tap хамтлагийн гитарчин Наижел Туфнел хамтлагийнхаа нэгэн гишүүний найз бүсгүйг “Австраличуудын хар дарсан зүүд мэт хувцасладаг” хэмээн тодорхойлсон. Аз болоход австраличуудын загварын мэдрэмж тэр үеийн “гамшигт байдал”-аасаа маш богино хугацаанд салж чадсан юм.

5.ИХ БРИТАНИ йролцоогоор ХХ зууны эхэн үе буюу Эдвардын эриний загвараас 1950-иад оны Тед хүртэл ухаалаг, өдөр тутмын төрх Британид ноёрхож байв. Гэхдээ Британийн хувцаслах хэв маяг маш өргөн хүрээг хамардаг. Францыг эмэгтэйлэг, Шведийг минималист гэх мэтээр загварын ертөнцөд нөлөө бүхий улс орнуудын хувцаслах ерөнхий хэв маягийг ганцхан үгээр тодорхойлж болдог байхад Британийг яг тийм гээд хэлчих цор ганц тэмдэг нэр олддоггүй.

4.ЯПОН Маш цөөхөн улс үндэстэн маш өвөрмөц хэлбэрээр хувцаслаж, түүнээсээ маш их аз жаргалыг мэдэрдгийн нэг нь япончууд юм. Биед эвтэйхэн хувцаслалт япончуудын өнгөрсөн бүхий л хугацаанд түгээмэл байсан ч Токио гэх мэт том хотын залуусын хувцаслах хэв маяг кимоногоор гоёсон бүсгүй, хослол өмссөн ажил хэрэгч залуусынхаас эрс өөр.
Хувцаслах дүрэм гэж байдаг бол Токиогийн залуус үүнийг зөрчихдөө хамгийн шилдэг нь. Хайрцгаас гадуур ийнхүү сэтгэхдээ тэд орчин үеийн трэндийг үндэсний хувцастайгаа хослуулан этгээд содон шийдлээр өдөр тутамдаа хувцаслана. Ялангуяа Харажуку дүүргийн өвөрмөц хувцаслах хэв маяг дэлхий нийтийг шуугиулж байна.

3.ФРАНЦ XVII зууны үеэс Францын язгууртнуудын хувцаслалт Европ даяар тархсан юм. Ерөөс Парис хот дан ганц Европын бус, бүх дэлхийн трэндийг бий болгосон билээ. Гаднын улс орнуудын алдар нэртэй маш олон дизайнер загварын гараагаа Францаас эхэлснээр карьераа шинэ түвшинд хүргэж чадсан байдаг.

2.ШВЕД 2.ШВЕД
Шведийн хувцаслах хэлбэр хэдийгээр дэлхий даяар алдаршаагүй ч Скандинавын орнууд дундаа ноёрхогч нь. 1970-аад онд дэлхийг доргиосон поп хамтлаг гарч ирсэн нь АВВА байлаа. Тэдний аялгуулаг дуунуудаас гадна хувцаслах хэв маяг, тэр дундаа сул трапецан өмд нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм.

1.ИТАЛИ
Италийн орчин үеийн загварын чиг хандлага 1950-иад оноос эхлэлтэй. Gucci брэнд баячуудын хүрээний гол сонголт болсноор Греис Келли, Жакки Кенеди Онассис гэх мэт алдартнууд тус брэндийн гар цүнхгүйгээр харагдахаа байсан юм. Харин Английн өмнөд хэсгийн моод дагагсад итали хүрмээр гангарч эхэлсэн нь хүйтэн цаг агаарт нэн тохиромжтой шийдэл байв.
Италийн Prada, Miu Miu, Armani брэндүүд энэ үед дэлхийд алдаршсан бөгөөд орон орны загварт дурлагсад Италийг илэрхийлэх ямар нэгэн зүйлийг хувцаслалтдаа шингээхийг эрмэлздэг байв. Дэлхийн загварын төв болсон таван хотын хоёр нь Италийн Милан, Ром юм.


Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.