/ монгол брэнд

Монголчууд бидний бүтээсэн Монгол Брэнд

Өнөөдрийн мэдээллээрээ Монголчууд бид ямар бүтээлч болох талаар танд хүргэхийг зорьлоо

Эхний таньд танилцуулах брэнд бол Наад брэнд
Нүүдэлчдийн тоглоом наадгайг орчин үеийн болгон хөгжүүлж, дэлхийн зах зээлд гаргах зорилготой үндэсний НААД брэндийн цуврал бүтээгдэхүүний хамгийн эхний бүтээгдэхүүн нь “МиМо гэр” буюу "Миний Монголын гэр" юм.
“МиМо гэр” нь нүүдэлчдийн гайхамшигтай өв соёл болсон 4 ханатай Монгол гэрийг 11 дахин багасгаж хийсэн бөгөөд бид бүтээгдэхүүнээ хөнгөн авсаархан, зөөвөрлөхөд хялбар байлгах үүднээс хүний биед сөрөг нөлөөгүй, хүнсний хэрэглээнд зориулагдсан хуванцар материалаар хийгдсэн. “МиМо гэр” нь дараах хэсгүүдтэй. Үүнд:

 - Шал
 - Хана
 - Хаалга
 - Тооно
 - Багана
 - Унь
 - Гэрэл (Зайгаар ажилладаг тулганаас асах гэрэл)
 - Эсгий (100% хонины ноосон эсгий)
 - Цагаан бүрээс (Зөөлөн даавуу)
 - Оосор бүч (Сүлжмэл утас)
 - Тавилга (Хатуулагтай цаас)

МиМо гэрийн бүх үйлдвэрлэлийг Монголдоо үйлдвэрлэж байна.
Хайрцаг болон гарын авлага нь Монгол, Англи хэл дээр хийгдсэн байдаг нь Дэлхийн өвд бүртгэлтэй Монгол гэрээ олон улсад таниулах зорилготой.

Хайрцагны хэмжээ 30 см х 25 см.
Мөн бид бүтээгдэхүүнээ илүү сайжруулан хээтээ цагаан бүрээстэй, хээгүй цагаан бүрээстэй, тавилгатай, тавилгагүй гэх мэт олон төрлөөр үйлдвэрлэж байна.

Эртний нүүдэлчин ард түмний зохион бүтээсэн, өнөөг хүртэл өв уламжлагдан ирсэн гайхамшигтай сууцыг та өөрийн гараар угсарч үзэх боломжтой боллоо.



Илүү дэлгэрэнгүйг https://mmarket.mn/seller/552

Husug brand
100% Монгол хонины ноосон эсгий-г өөрйн бүтээгдэхүүний түүхий эд болгон бүтээгдэхүүнээ орчин үеийн загвар шийдлийг оруулан өдөр тутмын хэрэглээнд хэрэглэгдэх Монгол брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Лотус аялалын түрийвч

Эсгий гутал

Хүннү нүдний шилний гэр

Илүү дэлгэрэнгүйг https://mmarket.mn/seller/151

Гилгэрэм брэнд
Монголчуудын эрт дээр үеэс хэргэлэн ирсэн аргыг орчин үеийн техник технологын аргаар илүү боловсронгуй болгон таны эрүүл мэндийн төлөө Гилгэрэм брэнд үйлдвэрлэж байна. Савалгааны хувьд том болон жижиг, цаасан болон даавуун бэлгийн ууттай гэсэн 2 сонголттойгоор гаргаж байна.

ТЭМЭЭНИЙ ЧӨМӨГНИЙ ТОС


ХОНИНЫ СҮҮЛТЭЙ ГОО САЙХНЫ САВАН


ТЭМЭЭНИЙ ЧӨМӨГТЭЙ ГОО САЙХНЫ САВАН

ЧАЦАРГАНЫ ТОСТОЙ ГОО САЙХНЫ САВАН


Илүү дэлгэрэнгүйг https://mmarket.mn/seller/537

Сааль брэнд
Органик түүхий эд агуулсан Сааль брэнд

"Сааль" барааны саван

"Сааль" хүүхдийн саван

"Сааль" уруул өнгөлөгч

"Сааль" ванны бөмбөлөг

Илүү дэлгэрэнгүйг https://mmarket.mn/seller/786

Монголын Оюун Ухааны Академи
Эрхэм зорилго: Монгол хүний оюуны чадавхийг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж Монгол Улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэнэ. Эрхэм зорилгынхоо хүрээнд Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байна.

Улс орны төрийн далбааг цээжилцгээе
НҮБ-д бүртгэлтэй 196 орны төрийн далбаа

Илүү дэлгэрэнгүйг https://mmarket.mn/seller/705

Маамуу брэнд

Илүү дэлгэрэнгүйг https://mmarket.mn/seller/724

Magnificent Mongolia Colouring Book
Монголын хамгийн анхны Монгол ахуй Монгол Соёлыг харуулсан буддаг ном. "MAGNIFICENT MONGOLIA" БУЮУ "ҮЗЭМЖ ТӨГС МОНГОЛ" НОМ

"Үзэмж төгс Монгол" ном тэр чигтээ монгол ахуй, соёл уламжлал, үзэсгэлэнт байгалийг илтгэх зургуудаас бүрджээ. Зургуудыг зохиомжийн дагуу дараалуулан холбосон ба номыг нээхэд хадагтай сүү дэлгэн барих үзэсгэлэнт монгол эмэгтэй таныг угтана. Тэгээд адуучин залуу өндөр уулсын наагуур гэрийн зүг хатирч, гэртээ ороход гэргий нь сүүтэй цай, тавагтай хоолоор угтан үргэлжлэх аж. Үүний дараа монгол гэрийн эд хэрэглэл, монгол гутал хувцас, 5 хошуу мал, 12 жил, амьтан ургамал, наадам, нүүдэл, үлгэр домог, хуурч өвгөн гээд 30 гаруй зургийг та өнгө ялган будаж, өөрийн гараар Монголоо бүтээх боломжтой. Бүх зургуудад монгол хээ угалзыг гайхамшигтайгаар шигтгэж өгсөн нь үнэхээрийн гоёмсог харагдана




Илүү дэлгэрэнгүйг https://mmarket.mn/product/show/5607-magnificent-mongolia-colouring-book

Үүнээс илүү ихийг Монголчууд бид бүтээж чадна

Таалагдсан бол LIKE and SHARE

Мөн та манай ONLINE хуудсанд зочилоод үзээрэй https://mmarket.mn/