/ мэдээлэл

“Монгол урлагийн гайхамшиг” тоглолт энэ зуны турш тоглогдоно.

Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлагаа уламжлан өвлүүлж, сурталчлан таниулж, дэлгэрүүлэн хөгжүүлэх их үйлсэд бодит хувь нэмрээ оруулж яваа байгууллага Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан энэ зуны улирлын нээлтээ хийх гэж байна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 6 дугаар сарын 15-аас эхлэн 9 дүгээр сарын 25-ныг хүртэл өдөр бүр 18:00 цагт зуны турш тоглох юм байна. Энэхүү тоглолтонд Монголын өв соёлыг шингээсэн хөөмэй, цам харайх, уртын болон ардын дуу, ардын бий биелгээг толилуулах юм.

60 хүний бүрэлдэхүүнтэй Төрийн их найрал хөгжим, 57 хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсын ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн бүжигчид, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ардын болон уртын дуучид, хөөмэйчдийн хамтарсан “Монгол урлагийн гайхамшиг” язгуур урлагийн тоглолтоо үзэгчдэдээ хүргэнэ.

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.