/ ММаркет Мерчант

MMarket дээр хэрхэн "Цөм Хямдрал" нээх вэ?

big sale image

Бараа бүтээгдэхүүн борлуулагчид маань уламжлалт аргачлалаар бол ямар нэг баярийн хямдрал, эсвэл улирлын хямдрал, агуулах чөлөөлөх хямдрал, урамшуулал худалдаа зэрэг арга хэрэгсэлүүдээр борлуулалтаа өсгөдөг билээ.

Тэгвэл онлайн худалдаа нь илүү давуу, илүү уян хатан боломжуудыг бидэнд олгож байна. Үүнд хамгийн том жишээ нь Time Sale зарим нь Deal Sale буюу Цагийн хямдрал зарлах боломж юм.

Тодорхой хугацаанд жишээлбэл 3 хоногийн турш, 7 хоногийн турш, үдээш хойш, эсвэл орой 8 цагаас хойш ч юм уу хэрэглэгчид маань хамгийн их интернетэд ордог, сошиал сүлжээгээ шалгадаг үеэр гэх мэт өдөр цагаа тохируулах хямдрал зарлах боломжтой байдаг.

Үүний томоохон жишээ нь Groupon, Coupang, Amazon, Rakuten зэрэг онлайн худалдааны мангасууд хамгийн өргөн ашигладаг.

MMarket -н баг харилцагчиддаа зориулж "Цөм Хямдрал" буюу Time Sale зарлах боломжийг бэлэн болгож танилцуулж байгаадаа баяртай байна. Та дараах заавраар бараа бүтээгдэхүүндээ цөм хямдрал зарлаарай.

MMarket Цөм Хямдрал хуудас

MMarket дээр Цөм Хямдрал үүсгэх заавар
  1. Мерчант системд нэвтрэн орсны дараа зүүн талын үндсэн цэснээс "Цөм Хямдрал" цэсийг дарах

  2. Цөм хямдралын жагсаалт хуудасны баруун дээд хэсэгт байрлах "Цөм хямдрал үүсгэх" товчийг дарах

  3. Барааны нэр хайх талбарт MMarket-д таны бүртгүүлсэн бараанаасаа сонголт хийх ба та хүссэн бараагаа оруулах боломжтой. үүний дараа хямдралын нэр, товч тайлбар, хямдрал үргэлжлэх хугацаа, хямдралын хувийг сонгоод хадгалах товч дарахад болно.


  4. Цөм хямдралын захиалга нь жагсаалт дээр харагдах ба та хүсвэл шууд эхлүүлэх мөн эхлээд явж байгаа хямдралыг дуусгах боломжтой.

Хэрэв та MMarket-д хараахан нэгдэж амжаагүй бол дараах линкээр орж цахим дэлгүүрээ нээгээрэй
MMarket Merchant