/ мэдээлэл

Маргааш 12:00 цагаас эхлэн зарим замыг хэсэгчлэн хаана.

"Монгол цэргийн өдөр" орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 17-нд буюу маргааш нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм байна.

Хөгжимт парадад:

ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим,
Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим,
БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим,
"Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид,
ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг таван хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс энэ өдрийн 12:00 цагт эхлэх аж. Тодруулбал,

Зүүн 4 зам, Баруун 4 зам, Бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхаж эхлэн, 12:30-13:00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэхээр төлөвлөжээ.

"Хөгжимтэй парад алхах үеэр дээрх таван цэгээс Чингисийн талбай хүртэлх замыг хэсэгчлэн хааж, замын хөдөлгөөнийг зохицуулна" хэмээн ЗЦГ-аас мэдээллээ.

Нэгдсэн тоглолтын дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

эх сурвалж: ikon.mn