/ entertainment

Хүүхдийн тань төрсөн цаг юуг илэрхийлдгийг мэдээрэй.

Хүүхэд энэ хорвоо ертөнцөд бүрэлдэн бий болохоос эхсүүлээд л эцэг эхчүүд маань ирээдүйд хүүхдээ ямар зан араншинтай болох, юуг хүсч мөрөөдөх, хэн болж төлөвших талаар олон зүйлийг бодож эхэлдэг.

Тэгвэл зурхайчид хүүхдийн төрсөн цагийг түүний ирээдүй болоод хувь хүн болон хөгжихөд нь нөлөөлдөг хэмээн үздэг. Тэд хятад хуанлийн тооллыг ашиглан хоногийг 12 хэсэг болгон хувааж тооцоолдог гэнэ.

23:00-1:00 - цагт маш ухаалаг, анхаарал болгоомжтой хүүхдүүд төрдөг.

1:00-3:00 - цагт төрсөн хүүхдүүд тайван, даруу төлөв, юманд хэт баригдамтгай, бүрэгдүү байдаг. Гэхдээ тэдэнд итгэл хүлээлгэж чадвал тэд аяндаа “өөрийгөө эвдэж задардаг”.

3:00-5:00 - цагт төрсөн хүүхдүүд хайр татам өхөөрдөм, өгөөмөр сэтгэлтэй нэгэн байдаг. Тэд тун хүлээцтэй төдийгүй яг чухал мөчид зөв шийдвэрийг гаргадаг хүүхдүүд юм.

5:00-7:00 - цагт төрсөн хүүхдүүдийн бусдаас ялгарах гол онцлог бол шударга зан чанартай бөгөөд сайхан, өгөөмөр, уужуу сэтгэлтэй байдаг.

7:00-9:00 - цагт мэндэлсэн хүүхдүүдийг судлаачид маш шийдэмгий, хүчтэй зан чанартай гэж тодорхойлдог. Тэд арвич хямгач зантай.

9:00-11:00 - цагт мэндэлсэн хүүхдүүдэд тэнгэрээс цэцэн мэргэн, ер бусын, гайхалтай, гоц гэж хэлж болохоор оюун ухааны чадварыг заяажээ.

11:00-13:00 - цагт төрсөн хүүхдүүд эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, хурц ухаантай гэдгээрээ бусдаас ялгардаг.

13:00-15:00 - цагт төрсөн хүүхдүүд шударга зан, тэвчээртэй байдлаараа онцгойрдог.

15:00-17:00 - цагт төрсөн хүүхдүүд хичээнгүй, нийтэч, эльдэг, найрсаг зан чанартай төдийгүй адал явдалд дуртай байдаг.

17:00-19:00 - цагт хүүхэд тань мэндэлсэн бол хувийн зохион байгуулалт сайтай, цэвэрч нямбай, шийдэмгий зан чанартай нэгэн байдаг.

19:00-21:00 - цагт төрвөл ёс журамтай, үнэнч шударга, элэгсэг дотно зан чанартай хүүхдүүд юм.

21:00-23:00 - цагт төрсөн хүүхдүүдийн гол бэлэг тэмдэг нь зоригтой, хатуужилтай, тэвчээртэй, гүргэр байдал, сайхан сэтгэл байдаг.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.
Эх сурвалж: www.vospitaj.com