/ мэдээлэл

Хүүхдийн дархлаа суларч ханиад томуунд өртөх гол шалтгаан нь нойрны дутагдал байдаг

Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулахыг зөвлөдөг. Тиймээс хамгийн чухал алхам бол хүүхдийн нойрыг сайн авахуулах юм. Нойрсох хугацаанаас гадна унтах цагийг нарийн баримтлах нь хамгийн чухал.

Өөрөөр хэлбэл хүүхдийг тогтмол цагт унтуулж сургаснаар дархлааны эсийг идэвхжүүлдэг бөгөөд үдшийн 22.00 цагаас шөнийн 02.00 цаг хүртэл хүний биеийн дархлааны эсүүдийн идэвхтэй үйл ажиллагаа эхэлдэг. Тэр үед хүн амарч бат бөх нойр авснаар дархлааны эсээ идэвхжүүлдэг.

Монгол эцэг эхчүүдийн дийлэнх нь оройтож унтдагаас хүүхдүүдээ дээрх цагуудад унтуулж чаддаггүй. Тэгэхээр Монгол хүүхдүүдийн дунд нойрны алдагдал их байна. Чи 22.00 цаг унтах ёстой гээд хүүхдээ унтуулаад өөрсдөө зурагт үздэг эцэг эх ховор.

Дэлхий дахинд хүүхдээ 21.00 цагт унтуулахыг зөвлөдөг. Дунджаар ес, арван цаг унтаж байж хүүхэд хангалттай нойроо авч, дархлааны эсээ сэргээж чаддаг. Мөн шөнийн 21.00 цагаас хойш өсөлтийн гормон ялгардаг. Тэрхүү гормон нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж, стресс ядаргааг тайлдаг. Томчуудын хувьд энэ цагт унтсанаар хөгшрөлтийн явц удааширдаг байна.

Тиймээс хүүхдүүдээ эрүүл тайван байлгахын тулд амар тайван нойрсох нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

https://www.mmarket.mn/

Эх сурвалж: gogo.mn

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.