/ мэдээлэл

Хүүхдийн баярыг дэлхийн 50 гаруй улсад тэмдэглэж өнгөрүүллээ


Жил бүрийн зургадугаар сарын 1-нийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн Монгол Улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

Харин 1950 оноос хойш дэлхийн 50 орчим улс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээх уриан дор зургадугаар сарын 1-ны өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж иржээ.

Зарим улс оронд 1-12 дугаар сарын хооронд сарын эхний эсвэл сүүлчийн амралын өдрүүдэд Хүүхдийн баярыг тэмдэглэдэг байна. Жишээлбэл, Багамад Хүүхдийн баярыг нэгдүгээр сарын эхний баасан гаригт, Доминикан улсад 12 дугаар сарын сүүлчийн баасан гаригт тэмдэглэж хэвшжээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Чингисийн талбайд өчигдөр өглөөний 09 цагаас эхлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хүүхдийн баяр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд урлаг соёл, спортын олон төрлийн уралдаан, тэмцээн, наадам зохион байгуулж хүүхэд багачуудаа баярлуулан цэнгүүлж хотлоороо өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.