/ зөвөлгөө

Хигия-Бөөс хуурсны эсрэг шампуны хэрэглэх заавар

Никс бөөс хуурсны эсрэг лотьон - 59 мл

Хэрэглэх заавар:

  1. Үсээ энгийн шампуниар угааж усаар сайтар зайлсны дараагаар алчуураар хатаана.
  2. Хэрэглэхийн өмнө <<Никс>> кремтэй савыг сэгсрээд үсэнд тэр чигт нь болон хуйханд нийтэд нь сайтар түрхэж өгнө.
  3. 10 минутын турш <<Никс>> кремийг угаахгүй байлгана.
  4. Усаар сайтар угаагаад алчуураар хатаагаарай.
  5. Үхсэн бөөс хуурсыг гаргаж авахын тулд чийгтэй үсээ Никс хавсаргасан самаар шүүрдэж цэвэрлэнэ.
  6. 6 сартайгаас дээш насны хүүхдэд хэрэглэнэ.

Захиалах: https://www.mmarket.mn/seller/135

Full Marks Бөөс хуурсны эсрэг лотьон - 100 мл

Хэрэглэх заавар:

  1. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрнэ. Хуурайгаар нь үсээ сайтар самнаж үсний ширэлдээг гаргасны дараа энэхүү шингэнийг үсний хуйхнаас эхлэн доош үсний дагуу тарааж хэрэглэнэ.

  2. 10 минутын дараа зориулалтын шүүрээр үсээ сайтар самнаж үхсэн шавьж /бөөс, хуурс/-ийг цэвэрлэнэ. Дараа нь үсээ 2 ба түүнээс дээш удаа ердийн шампуниар угааж тослогийг арилгана.

  3. Дээрх эмчилгээний дараа 7 ба 14 дэх хоногуудад үсээ шүүрээр дахин самнаж шалгаад шаардлагатай гэж үзвэл 1 ба 2-р шатыг давтана.

  4. 2 наснаас дээш насны хүүхдэд хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх үүднээс үсний угт бага зэрэг шүршиж тарааж түрхэнэ.

Захиалах: https://www.mmarket.mn/seller/135

Full Marks Бөөс хуурсны эсрэг цацлага

Хэрэглэх заавар

  1. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрнэ.

  2. Хуурайгаар нь үсээ сайтар самнаж үсний ширэлдээг гаргасны дараа энэхүү шингэнийг үсний хуйхнаас эхлэн доош үсний дагуу тарааж хэрэглэнэ.

  3. 10 минутын дараа зориулалтын шүүрээр үсээ сайтар самнаж үхсэн шавьж /бөөс, хуурс/-ийг цэвэрлэнэ. Дараа нь үсээ 2 ба түүнээс дээш удаа ердийн шампуниар угааж тослогийг арилгана.

  4. Дээрх эмчилгээний дараа 7 ба 14 дэх хоногуудад үсээ шүүрээр дахин самнаж шалгаад шаардлагатай гэж үзвэл 1 ба 2-р шатыг давтана.

Хигиеника, Хигия бөөсний эсрэг шампунь - 60мл

Насанд хүрэгчид болон 5-с дээш насны хүүхдийн толгойн болон умдагны бөөсийг үгүй хийх зориулалттай.

Хадгалалт: Үйлдвэрийн савлагаатай 15 – 25 температурт 3 жил.

Шавжны тархсан түвшин, үсний өтгөн ба уртаас хамааран толгойн педикулёзын үед толгойнд хэрэглэх шампунийн хэмжээ нь 15-20 мл, умдагны педикулёзын үед 10-15 мл. Эдгээрийг 7-10 хоногийн дараа давтах зайлшгүй шаардлагатай боловч сард 2-оос олон удаа хэрэглэж болохгүй.

Гаж нөлөө:

“Хигиеника” шампунийг ашиглаж буй хэрэглэгчид тун ховор тохиолдолд загатнаа, түлэгдэлт, хаван эсвэл улайлт үүсч болзошгүй юм. Эдгээр шинжүүд нь ихэнхдээ бүтээгдэхүүнийг ашигласнаас илүү педикулёзын халдвартай холбоотойгоор үүсдэг. “Хигиеника” шампунийн маш бага хэмжээгээр арьсанд нэвчдэг ч биенд ямар ч системийн нөлөө үзүүлэхгүй.

Цээр:

5 нас хүртэлх хүүхдэд, жирэмсэн ба хөхүүл эх мөн түүнчлэн арьсны эмгэгтэй хүмүүс болон эмийн болон косметикийн бэлдмэлд харшилтай хүмүүсийг хэрэглэхийг хориглоно.

Тусгай заавар ба урьдчилан сэргийлэх арга:

Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад харшил өгвөл хэрэглээгээ зогсоовол зохистой.

“Хигиеника” шампунийг хэрэглэх явцдаа нүдний салст бүрхэвч болон хамар залгиур луу орохоос сэргийлнэ. Бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө толгойн орчмоо /үснээс доогуур/ мушгиа утастай даавуун алчуураар орооно. Нүд эсвэл аманд орсон тохиолдолд усаар сайтар угаах шаардлагатай. Харин бүтээгдэхүүнийг залгисан тохиолдолд эмчид даруй хандана.

Бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэхээс татгалзвал зохино. Цэцэрлэг, хүүхдийн сургуулийн байгууллага, сургууль гэх мэт олон нийтийн газарт тархсан тохиолдолд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор долоо хоногт нэг удаа хэрэглэнэ. Олон нийтийн хэрэглээний үед нэг хүн шампунийн эмчилгээг хийж буй тохиолдолд эмнэлгийн ажилтнууд бээлий өмсвөл зохино. Мөн хувийн ариун цэврийг сахина /дуусгаад гараа угаах/.

Гэр бүлийн дунд халдвар гарсан үед урьдчилан сэргийлэх үүднээс гэр бүлийн бүх гишүүд эмчилгээг хийх хэрэгтэй. Зарим газруудад шампунь нь арьсанд контактын дерматит үүсгэж болзошгүй.

Захиалах: https://www.mmarket.mn/seller/135

Анхааруулга: Энэ бүтээгдэхүүн нь усан суурьтай бодис биш тул ил гал болон халуун утаа гарах эх үүсвэрүүдээс хол байлгавал зохино.

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийнэ үү.