/ Ном

"Хэлний авьяасгүй миний хэл сурсан нууц" ном

Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч Хатагтай П.Гандолгор,
Охид Хөвгүүдийн "ХАЖ" дэвтрийн зохиогч А.Энхжин нарын "Хэлний авьяасгүй миний хэл сурсан нууц" Ном 2017.05.05нд нээлтээ хийлээ.



Энэ номыг уншаад хэл сурах аргуудтай танилцаж, бусад хүмүүсийн хэл сурсан түүхээс суралцаж, өөрийн хэл сурах аргаа олох юм. Хэл сурах аргад суралцаад зогсохгүй та энэ номыг худалдан авснаар “Хэл сурах төлөвлөгөөний дэвтэр”-тэй болно.

Яагаад гэвэл энэ ном бол хоёр талаасаа нээгддэг ном дэвтрийн хослол юм. Та Хэл сурах төлөвлөгөөний дэвтрийг өдөр тутамдаа хөтлөөд, хэл сурах төлөвлөгөөт үйлдлүүдээ давтамжтай хийгээд байвал таны гадаад хэл жигд хурдацтай сайжрах болно.

Түүнчлэн хэл сурах ижил зорилготой хамтрагчаа олоорой. Тэр хүн бол таны хань, найз нөхөд, дүү, хүүхэд тань, ээж аав чинь ч байж болох юм. Хамтрагчтай болсноор хэл сурахтай холбоотой өдрийн төлөвлөгөөт ажлаа хийхэд бие биендээ урам өгөх, шаардлага тавих, үр дүнгээ хуваалцахад хүчирхэг зэвсэг болно. Ингэхийн тулд ойр дотны хүмүүсээс ижил зорилготой нэг хүнийг сонгоод, хэл сурах дэвтрээ хамтдаа хөтлөөрэй. Тиймдээ ч Хэл сурах дэвтрийг 2 өнгөөр гаргасан та авахдаа хосоор нь авахыг санал болгож байна.


Энэ бүхний үр дүнд та болон таны хамтрагч хамтдаа гадаад хэлний мэдлэгээ хурдацтай дээшлүүлэх боломжтой юм. Хэл сурах аялалд тань амжилт хүсье.

Энэхүү номыг та захиалхыг хүсвэл доорхи линкээр захиална уу.
https://www.mmarket.mn/product/show/6798-helnii-aviyaasgui-minii-hel-sursan-nuuts--hosooroo

Энэхүү номын нээлтийн бичлэгийг доорхи линкээс үзээрэй.

https://www.youtube.com/watch?v=bbpM5uOSVcQ&t=4s

Эх сурвалж Ganabell.mn

Энэхүү мэдээлэл танд таалагдаж байвал Like and share хийнэ үү