/ зөвөлгөө

Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

Хаврын улирал ирж буй энэ үед хавсарга салхитай, шороон шуургатай, хуурайшилт ихтэй байдаг. Тиймээс арьс, тэр тусмаа нүүрэндээ илүүтэйгээр анхаарал тавих шаардлагатай. Юуны өмнө арьс хуурайшиж эхэллээ л бол элдэв тос түрхэж огт болохгүй. Арьс хуурайших нь ус, чийг дутагдсанаас үүдэлтэй тул зөв угааж, арчлахаас эхлэх хэрэгтэй.

Өглөө - Идэвхтэй чийгшүүлэгч агуулсан өдрийн тосыг нүүрний арьс, зовхи, хүзүүндээ түрхээрэй.

Өдөр - Салхитай халуун өдөр нүүрний арьсаа косметик мини - спрейгээр чийгшүүлж байх нь чухал. Мөн өдрийн туршид арьсыг тусгай лосьон, сальфетканы тусламжтайгаар цэвэрлэх нь арьсанд гадны элдэв нян бактери, тоос наалдахаас сэргийлнэ.

Орой - Ачаалал ихтэй өдрийн дараа арьсаа амраахын тулд унтахынхаа өмнө тайвшруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй сүүн шингэнээр нүүрээ арчлаарай.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

эх сурвалж: miss.mn