/ хувцаслалт

Хавар намрын Тренд гутал 2016

Энэ жил мэдээж Өвдөг давсан түрийтэй гутал тренд болж байгаа. Өндөр өсгийт эмэгтэй хүний хөлийг тодотгож, маш секси харагдуулдаг. Бүсгүйчүүдээ ямар хувцастай хослуулж өмсвөл зохимжтой болох хэдэн санааг оруулж байна. Зөвхөн бариу, богинохон хувцсан дээр өмсөх гэлгүй дараах 9 аргыг туршаад үзээрэй.

Эмэгтэйлэг, энхрий, торон даашинзыг секси хос гуталтайгаа хослуулахаасаа бүү эмээ. Төсөөлж байгаагаас чинь илүү сайхан зохицно. Харин дээгүүр нь нэхмэл урт цамц, блейзер, савхин хүрэм, хиймэл үслэг эдлэл гээд юу ч өмсөж болно.

Түрийнийх нь дээгүүр гуя цухуйхгүй ч байж болно. Өвдөг шүргэсэн урт юбка өмсвөл юбка чинь хувцаслалтын гол дүр болж хувирна. Ингэж хувцаслах тохиолдолд гутал чинь өндөр нарийхан өсгийтэй байх хэрэгтэй шүү. Үгүй бол намхан, богино хөлтэй харагдах аюултай.

Хэрвээ чи нарийхан, урт хөлтэй бол гуя давсан түрийтэй гутлыг өмсөх хамгийн минималист бөгөөд цэвэрхэн аргыг турших боломжтой. Энэ бол скинни жийнс.

Дээрх бүх арга бүтэлгүйтвэл, чи өөртөө байгаа хамгийн битүү хувцаснууд дээр ч гутлаа өмсөх боломжтой гэдгээ санаарай. Ханцуйтай цамц, дээшээ энгэр...

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.