/ мэдээлэл

Иогоор хичээллэхийн ач тус

Иогоор хэн хичээллэж болох бэ?

Асана нь таны нас, гарал үүсэл, шашин шүтлэг, амьдралын хэв маяг, бие бялдрын ба сэтгэл санааны байдлаас үл хамааран хэн бүхэнд ашиг тус авчирч чадна. Ингэхдээ, та асанагийн хичээллэлтийг өөрийн биеийн байдал, өвөрмөц хэрэгцээ шаардлага ба иогоос та юуг хүсэн хүлээж байгаа гэдгээс хамааран тохируулах хэрэгтэй. Тухайлбал, 21 настай биеийн тамираар хичээллэж ирсэн залуу ба 37 настай ажил хийдэг эмэгтэй хорын асанагийн хичээллэлт маш ялгаатай байх нь ойлгомжтой. Биеийнхээ хязгаарлатыг мэдэрч түүний хүрээнд ажиллах нь чухал юм.

Ямар хүмүүс иогоор хичээллэхэд хориотой вэ?

Иогийн нийтлэг хөтөлбөр нь ерөнхийдөө эрүүл хүмүүс зориулагдсан. Нийтлэг хөтөлбөрийн дагуу хийж үл болох тохиолдолд унаж тусдаг, хорт хавдар, ДОХХ, склероз, нурууны хүнд гэмтэл, эвэрхий, мэс заслын дараахь сэргээн заслын үе, зүрхний шигдээс, цус харвалт г.м. багтдаг бөгөөд ийм тохиолдолд тусгайлан сонгосон хөтөлбөрөөр хичэллэнэ. Түүнлчлэн сарын тэмдэг ирсэн үед ба жирэмсний үед тусгай хөтлбөрөөр хичээллэнэ.

Хэрэв иогийн дасгал хийгээд ядраад байвал та дасгалаа дэндүү хүчилсэн юм уу (ялангуяа хойшоо гэдийх дасгалуудыг) буруу хийх, эсвэл ус бага ууснаас усгүйдэх, эсвэл өөрийн биеийн онцлогт тохироогүй дасгалыг хийх гэсэн шалтгаантай байж болзошгүй. Хэрэв та ямар нэг шалтгаанаар ядарсан бол биеэ бүү хүчил. Эрч хүч хуримтлуулах хүртлээ дасгалаа алжаал тайлах маягаар хий.

Ханиад хүрсэн үед урагш тонгойх дасгалууд таны биеэс вирусыг гадагшлуулахад тус нэмэр болно. Цээжээ дэлгэх, уушгаа тэлэх дасгалууд вирусыг ховхолж, урагш тонгойх хүчтэй дасгалууд гадагшлах явцыг хөнгөвчилж өгдөг



https://www.mmarket.mn/product/show/5179-iog,-fitnyes-hoslol-[bra-black-pants]
Иогоор хичээллэсний ач тус юу вэ?

• Эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх,

• Биеийн жинг барих (турах, таргалах),

• Хөдөлгөөний хомсдолоос гарах, биеийн хөшүүн байдлыг арилгах

• Сэтгэл санааг тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх,

• Төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних,

• Амьдралд илүү эрч хүчтэй болох,

• Залуужих зэрэг тодорхой үр дүн гардаг

Иог дараахь өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүрмөсөн зогсооход тус дөхөм болдог

Үүнд:

• зүрхний өвчин

• астма

• цусны өндөр даралт

• ууц нурууны өвдөлт

• хүзүүний өвдөлт

• стресс ядаргаа

• нурууны муруйлт

• артрит

• саахарын шижин өвчин

• өтгөн хаталт

• хоол боловсруулах эмгэг

• нойргүйдэлт

• сэтгэл санааны тогтворгүй байдал

• бамбай булчирхайн асуудал

• дархлааны сулрал

Иогоор хичээллэснээр жин хасах уу?

Иогоор хичээллэснээр бодисын солилцоо сайжирч тэнцвэрждэг тул, илүүдэл жинтэй хүний жин буурна, туранхай хүн мах сууж өгдөг. Харин энэхүү өөрчлөлт нь аажмаар явагддаг боловч, үр дүн нь удаан хадгалагддагаараа онцлог юм

Захиалах линк: https://www.mmarket.mn/product/show/5180-iog,-fitnyes-hoslol-[bra-orange-pants-]

Эх сурвалж http://www.photonews.mn/

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.