/ хувцаслалт

Ямар загварын гуталыг илүү худалдан авдаг вэ?

Гутал муут гурвын ард

Гутлын хэмжээг тодорхойлохдоо хөлийн улыг хэмжиж, түүн дээр уг хэмжээнийхээ хагасыг нэмнэ.

Жишээ нь:
Таны хөлийн ул 24 см бол (24см:2=12, 12+24=36) Ингэснээр та 36 размерийн гутал өмсөх юм байна.











Гутлаа зөв арчилж цэвэрлэж байвал удаан эдэлгээтэй болно. Намар, өвлийн улиралд өдөр бvр тосолж байвал гутлын шир зөөлөн болохоос гадна гутал нэвт нордоггvй юм.

Хараас бусад өнгийн гуталд наалдсан толбыг хэрчсэн сонгино, нимбэгний шvvсээр, мөн савангийн уусмал ба шингээсэн хөвөнгөөр арчиж арилгана.

Лакан гуталд вазелин, глицерин, өндөгний цагаан зэргийг хааяа нимгэн тvрхэж байвал лак нь хагарахгvй.

Цайвар өнгийн гутлыг шинэ сvvгээр цэврлэвэл сайн, багахан толбыг баллуураар арилгаж болно.

Хяхтнаж дуугардаг гутлын уланд хэдэн дусал ургамлын тос тvрхээрэй.

Бариу гутлыг чийгтэй хатуун даавуунд ороож, хэдэн минут болгоод ургамлын тос тvрхэж нэг хоног байлгана.

MmarketMn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.