/ мэдээлэл

Гар утасаа норговол дараах арга хэмжээг аваарай.

Өдгөө бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утсыг ашиглах явцдаа усанд унагаах, норгох зэргээр гэмтээж байдаг билээ. Харин хэрхэн түргэн шуурхай арга хэмжээ авч, гар утсаа хэвийн байдалд оруулах талаар зөвлөгөөг таньд хүргэе.

1.Уснаас авах

Та утсаа усанд норгосноо мэдвэл тэр дор нь гаргаж авах хэрэгтэй юм. Утсанд ус ихээр нэвчин орох тусам үзүүлэх хор хөнөөл их байдаг аж.

2.Арчих

Гар утсаа уснаас гаргамагц зөөлөн алчуураар арчиж, ус орсон хэсгүүдийг сэгсэрч үзээрэй.

3.Сим картаа салгах

Харин дараа нь утсаа нээж, сим картаа авч, гэмтсэн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.

4.Салгаж тавих

Утасныхаа салж болох бүх эд ангийг хэдэн хэсэг болгон салгаж тавиарай. Ингэхдээ салгасны дараа бүх хэсгийг сайтар арчих ёстой.

5.Тоос сорогч ашигла

Тоос сорогч ашиглан, жижиг хошуугаар нь утасныхаа баттерей ордог хэсгийн соруулж, ус орсон хэсгүүдийг сайтар цэвэрлэж авна. Ингэснээр нь утсанд тань орсон ус сорогдон гарч, элдэв асуудлаас сэргийлнэ.

6.Сэнс хэрэглэж болохгүй

Та утсаа хатааж байна гээд үсний сэнс ашиглаж хэрхэвч болохгүй аж. Энэ нь эсрэгээрээ утсанд байгаа усыг цааш тарааж, гэмтэл учруулдаг байна.

7.Будаанд хийх

Энэ бүхний дараа утсаа задласан чигээр нь будаанд хийж орхиорой. Будаа нь утасны гүнд хадгалагдан үлдсэн усыг гаргаж өгөх бөгөөд та үүнийг ажиглаж, арчиж байх ёстой. Гар утсаа дор хаяж 6 цаг орчим будаанд хийж, байлгахад хангалттай аж.

8.Нарны гэрэлд тавь

Дээр дурдсан заавруудыг хэрэгжүүлсний дараа гар утсаа нар шууд тусах газарт тавьж, хатаагаарай. Ингэснээр утаснаас тань бүх ус гадагшилж, хэвийн байдалдаа орно.

https://www.mmarket.mn/seller/330

9.Утсаа цэнэглэх

Та утсаа бүрэн хатсан гэж үзсэнээс 24 цагийн дараа л тогонд залгаж цэнэглэх боломжтой байна. Ингээд л таны утас асч, буцаад хуучин байдалдаа орох юм.

10.Гар утасны засварт хандах

Хэрэв дээр дурдсан аргуудыг хэрэглээд ч үр дүнгүй, утас тань асахгүй байвал засварчинд хандаарай.

Эх сурвалж: caak.mn

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.