/ мэдээлэл

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ ОБЕГ-ААС УРИАЛЖ БАЙНА

Гамшгийн үед зайлшгүй байх хүн нэг бүрийн хэрэгтэй зүйлсийн жагсаалт

  1. Хүнс
  2. Ус
  3. Гар чийдэн
  4. Зай
  5. Анхны тусламжийн иж бүрдэл
  6. Радио хүлээн авагч
  7. Багаж хэрэгсэл
  8. Хутга
  9. Нийлэг уут буюу гялгар уут
  10. Шүгэл
  11. Дулаан хувцас
  12. Бичиг баримт
  13. Ариун цэврийн хэрэгсэл
  14. Лаа шүдэнз
  15. Төлбөрийн карт
  16. Үүргэвч цүнх
    Түгшүүрийн дохио дуугарахад та яах ёстой вэ?

ОнцгойБайдлынЕрөнхийГазрынДуутДохиогЭндДаржСонсоорой

1 - дэх дохио дуугарахад иргэн та суу, нуугд, хүлээ гэсэн дүрмийг баримтлан аль болох шил цонхноос хол, бат бөх ширээн дор орж бие болон аюулгүй байдлаа ханган түр хүлээх юм. Хэрэв гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож бие хамгаалан сууж түр хүлээнэ. Тээврийн хэрэгсэлээр явж байгаа тохиолдолд замаас гарж, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ.
2 - дох дохио дуугарахад анги хамт олоноороо байгаа бол толгойгоо халхлан, яарч сандралгүй нэгэн цуваанд орж, баруун гар талаа барин, гүйхгүй мөн эргэн буцахгүй, нэгнийгээ түлхэхгүй гэсэн дүрмийг барьж байгаа газраас гаран аюулгүй талбайд цугларах хэрэгтэй. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна.
3- дах дохио дуугарахад та өөрийн харьяаллийн засаг захиргааны нэгж болон байгууллагын холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө.

Ус, Цахилгаан, Дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй 3хоног болон түүнээс ч удаан хугацаанд бие даан амьдрах шаардлага гарч магадгүй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Эх сурвалж : http://nema.gov.mn/