/ entertainment

Фэйсбүүкийн шинэ DISLIKE буюу 5 ЭМОЖИ тэдний утга


‪#‎LIKE‬

Найзууд чинь дарвал : Чамайг нэг их тоож авч хэлэлцдэггүй найз.

Хамаатны эгч чинь дарвал : Бусад эможи юу болохыг нэг их сайн ойлгоогүй.

Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал : Муу мэдээ. Тэр чинь чамайг нэг их сонирхохгүй байна.

Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал : Ёс төдий уучлал хүссэн тэмдэг.

Түүнээс гадна найрсаг байх замаар одоо чамайг мартсан гэдгээ илэрхийлж буй “дайралт”

‪**#‎LOVE‬**

Найзууд чинь дарвал : Үнэхээр таалагдсан байна.

Хамаатны эгч чинь дарвал : Чамд сайн сайхныг хүсэж байна.

Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал : Найдвар байна шүү!!!

Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал : Чамд хайртай хэвээр.

‪#‎HAHA‬

Найзууд чинь дарвал : Чи өөрөө харвал уйлмаар ямар нэг зураг чинь тааглагдсан байна.

Хамаатны эгч чинь дарвал : Чи Шинэ үе ч юм уу зөвхөн түүний л ойлгох ямар нэг юмыг ханан дээрээ шэйрлэсэн байна.

Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал : Ойлгомжгүй. Дор хаяж 12 найзаасаа яагаад инээснийг нь асууж, зөвлөх хэрэгтэй.

Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал : Тэр шинэ найзтай болсон байна. Гэхдээ нүцгэн зургийг чинь хадгалж л байгаа байх.

‪#‎WOW‬

Найзууд чинь дарвал : Нэг бол чи хэн нэгний үнэхээр гоё “хоот” зураг оруулсан байна, нэг бол чи амаа ангаймаар тэнэг юм оруулсан байна, аль нэг нь.

Хамаатны эгч чинь дарвал : Чи ямар нэг юман дээр андгай тангараг өргөж сүржигнэж, харин нагац эгч чинь таалахгүй байна.

Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал : Чиний өөрийн зураг бол сайн мэдээ, найдвар байна. Өөрийн чинь зураг биш бол бараг л ‘Wow, ямар тэнэг гар вэ’ гэж байна даа.

Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал : Шууд блокло.

‪**#‎SAD‬**

Найзууд чинь дарвал : Үнэхээр муу мэдээ бол найз чинь сэтгэлийг чинь засаж дэмжиж байна. Харин селфи чинь бол зурагаа эргэж хараад устгасан нь дээр.

Хамаатны эгч чинь дарвал : Чи үнэхээр хөөрхөн хүүхэд байж билээ багадаа. Би памперсыг чинь сольж, баяраар парк дагуулж ордог байж билээ.

Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал : Уйлж байгаа дээр нь одоо очоод тэвэр, боломжийг ашигла.

Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал : Баяр хүргэе, чи яллаа.

‪#‎ANGRY‬

Найзууд чинь дарвал : Ёстой харин энэ чинь таалагдлаа.

Хамаатны эгч чинь дарвал : Хараал хэлээд байгаа чинь таалагдахгүй байна шүү гэж байна. Аав ээжид битгий хэлээрэй гэж гуйж гувших нь дээр.

Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал : Нэг бол чамд хайртай юм байна, нэг бол бүр эсрэгээрээ. Ямар нэг аргаар олж мэд.

Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал : Шөнийн нэг цаг болж байгаа бол чамаас сэрүүн байна уу гэж асууж байна. Сэрүүн байгаа бол яваад оч.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Mmarket.Mn