/ хувцаслалт

Бүрх малгайг хослуулцгаая!

Хавар зуны цагт өмсөх малгай маш чухал байдаг. Өвлийн зузаан малгайнаас нимгэн, хаврын хүйтэн салхинд бас дааруулаад байхааргүй малгай сонгоно гээд асуудалтай шүү. Хавар цагт хамаг үс цахилгаанжаад арзайгаад ирнэ, зун цагт наранд түлэгдэж тослогтоно, хугарна, өнгөө алдана гэх мэт асуудлууд үүсдэг. Энэ бүхнээс толгойгоо, үсээ хамгаалах нэг хамгаалалт маань бол малгай. Сүүлийн үед монгол охид маань хаврын зэвэргэн салхинаар үсээ задгай хийсгээд алхах нь их болж. Хаврын салхи хавирга нэвт гэдэг үг байдгийг санаад заавал малгай өмсөж байгаарай. Энэ хавар зуны малгайны тренд нь бидний энгийн хэлдгээр бүрх малгай байх бололтой. Мөн төрөл бүрийн жинсийг өөрийнхөө бие галбиртаа тохируулан Цоорхой, Ноорхой, Цайралттай, Boyfriend жинсэн өмдийг бүрх малгайтай хослуулан сонгосон байхад энэ зун алдана гэж байхгүй шүү. Энэ зун 1960-70-аад оны загварууд эргэн ирж байгаатай холбоотойгоор малгай нь ч мөн адил дагах нь ээ.





Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Mmarket.Mn