/ мэдээлэл

Бороотой өдрүүд үргэлжилэхнээ.

6 дугаар сарын 9-нөөс 6 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас дамжуулснаар хүргэж байна.

9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зарим газраар, 11,12-нд зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

9-нөөс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 14-19 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.