/ гоо сайхан

Base, Primer, Foundation, BB, CC крэм, Consealer-ын ялгаа

Base буюу суурь гэж юу вэ?

Нүүр будалтын үндсэн суурь бөгөөд дараах үүрэгтэй.

  1. Крэм, пудр болон бүх төрлийн будагнаас арьсыг хамгаалах
  2. Арьсны өнгийг тодруулж арьсыг хамгаалах
  3. Крэм болон foundation арьсанд наалдах, шингэх чадварыг нэмэгдүүлэх
  4. Будалтын тогтоцыг сайжруулах

Хэрэв та BB болон CC крэм хэрэглэдэг бол Base хэрэглэх шаардлагагүй, учир нв энэ крэмүүд нь өөртөө base болон чийгшүүлэгч агуулж байдаг. Харин foundation хэрэглэдэг бол заавал base хэрэглэх шаардлагатай.

Base нь үндсэн 6 өнгөтэй байдаг.

1. Цайвар ногоон
Нимгэн арьстай, хацрын улайлттай, батга болон бусад шалтгаанаар улайлт үүссэн арьсанд

2. Бүдэг ягаан
Өнгөө алдаж цонхийсон арьсанд хэрэглэснээх арьс маш сайхан өнгөлөг амьд харагддаг

3. Шар
Харлаж өнгөө алдсан арьсыг шаргал туяатай харагдуулна.

4. Улбар шар
Наранд борлуулсан мэт эрүүл арьстай харагдуулна

5. Нил ягаан
Бор шаргал арьстай хүмүүст зориулагдсан. Ази хүмүүст хамгийн их тохирдог.

6. Цагаан
Хар болон цагаан батга ихтэй асуудалтай арьсанд хэрэглэх ба бараан царайг цайвар болгож харагдуулдаг.

Primer гэж юу вэ?

Үндсэн үүргээрээ Base-тэй ижилхэн боловч нүүрэнд чинь жижиг сажиг үрчлээ, үүссэн нүхжилт ихтэй бол Primer-г сонгож хэрэглээрэй. Primer нь арьсны нүх сүврүү орон дүүргэж бөглөж өгдөг бөгөөд крем пудр нүх зураас руу орохгүй гоё толигор жигд гадаргуутай болгодог. Primer хэрэглэсний дараа түрхсэн крем маш гоё жигд шингэж өгдөг. Нүх сүврүү орохгүй учраас нүхжилт бий болгодог бас нэг хүчин зүйлээс хамгаалагдаж байна гэсэн үг.

Primer нь ихэвчлэн цагаан, бүдэг ягаан өнгөтэй байдаг ба тухайн компанийн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж өөр өнгөтэй байж болно.

https://www.mmarket.mn/product/show/2541-nuurnii-praimyer

Consealer гэж юу вэ?

Энэ бол нүүр будалтын салшгүй нэг хэсэг буюу өө дарагч. Concealer нь бүх төрлийн крем болон foundation-ны 1000 давхарлаад ч далдалж чадахгүй тэр өөг маш сайн дарахад тусалдаг.

https://www.mmarket.mn/product/show/5005-nudnii-uu-daragch,-gereltuulegch

Foundation гэж юу вэ?

За бараг л крем дээ. Монгол нэршил байдаггүй. Нүүрний бүх хэсэгтээ түрхдэггүй хамрын улаан, нүдний доод талын хар толботой гэх мэт асуудалтай газраа түрхэнэ. Тэхдээ Foundation-г өө дарагч буюу Concealer-н оронд түрхэж болохгүй шүү.

https://www.mmarket.mn/product/show/2539-kryem

BB крэм гэж юу вэ?

**BB гэдэг нь Blemish Balm буюу “Өө дарах бальзам” гэсэн утгатай нэршил гэнэ. Германаас гаралтай боловч Ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүүтэй тохирдог. BB кремийн онцлог нь Foundation-оос илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэйд оршино.

ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлдэгээрээ "савтай Фотошоп" хэмээн нэрлэгддэг.

https://www.mmarket.mn/brand/elf

Өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2–4 байдаг. Цайвар шаргал, цайвар саарал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ-крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “Япон систем”-ээр буюу 2 үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ-кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгч хэрэглэн угаана.

CC крэм гэж юу вэ?

СС крем гэдэг нь “Color control cream” гэсэн үгний товчлол бөгөөд BB кремний бүх давуу талыг агуулсан мөртлөө арьсны өө сэвийг далдлах чанараараа хавьгүй илүү бөгөөд, тэжээл өгөх нэмэлт найрлагатай. Мөн арьсны жигд бус өнгийг жигд болгож, сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлж харагдуулдаг.

Өсвөр насны охидууд маань өө сайн дардаг гээд хамаагүй крем түрхэж болохгүй шүү. Заавал охидын гэсэн тодотголтой гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай!

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.