/ мэдээлэл

Баримтаа 15 хоногийн дотор бүртгүүлэхгүй бол НӨАТ-ын 20 хувийг буцаан олгохгүй


НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлээд зургаа дахь сартайгаа золгож байна. Энэ хугацаанд 37 мянган цэг иргэдэд баримт олгон, 19 сая 800 мянга орчим баримт хэвлэжээ. Иргэд худалдан авалт бүртээ сугалааны дугаар бүхий баримтыг тухайн ААН-аас шаардаж хэвшлээ. Гэвч баримтаа тухай бүрт нь бүртгүүлэлгүй удааж байгаа юм.

Иймд худалдан авалт хийснээс хойш 15 хоногийн дотор төлбөрийн баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэхийг зөвлөж байна.
Энэ хугацааг хэтэрч бүртгүүлсэн тохиолдолд сугалааны тохиролд болон НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтонд хамрагдах боломжгүйг ГТЕГ-аас анхаарууллаа.

Дашрамд хэлэхэд дараагийн сугалааны тохирол энэ сарын 19-ний ням гарагт болно. Арван хоёр дахь удаагийн тохирлоор өнгөрсөн сарын 1-нээс 31-нийг хүртэлх хугацаанд олгосон баримтуудыг хамруулах юм. Сугалааны хонжворын сан 675 сая төгрөг байна.

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.