Баглаа цэцгийн утга


Та хайртай дотны хүндээ баглаа цэцэг бэлэглэхдээ цэцгийн тоо ямар утга илэрхийлдэг талаар бодож байсан уу?
Цэцгийг өнгөөр нь бас ямар утга санааг илэрхийлдэгийг нь мэдэж болно. Түүнчлэн баглаа цэцгийн тоо ч олон зүйлийг өгүүлдэг. Тиймээс хүнд цэцэг бэлэглэхдээ нэг, гурав, тав гэсэн сондгой тоогоор өгөх хэрэгтэй. Харин хоёр, дөрөв гэсэн тэгш тоотой цэцгийн баглааг өгдөггүй гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл сондгой тоотой цэцэг өгснөөр уг хүндээ амьдралын эрч хүч, хөгийг бэлэглэдэг. Цэцгийн хэлэнд тоо нууцлаг, чанарыг агуулдаг.

1 цэцэг: Чи минь наддаа цорын ганц

3 цэцэг: Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна

5 цэцэг: Би чамд хайртай

7 цэцэг: Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.

9 цэцэг: Чамайг найзын ёсоор хүндэлдэг.

10 цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсч байна.

11 цэцэг: Чи миний найз

12 цэцэг: Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.

13 цэцэг: Чамайг үзэн ядаж байна.

14 цэцэг: Чи надад байгаа цорын ганц эрдэнэ

15 цэцэг: Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн санааг илэрхийлдэг.

Сарнай бол хамгийн тансаг сайхан цэцэг гэдэгт та санал нийлэх байх. Хүмүүс бид хайртай хүн, хүндэлдэг нэгэндээ сэтгэл зүрхээ илчлэхдээ, баяр хүргэхдээ, хүндэтгэл үзүүлэхдээ сарнай цэцгийг сонгодог билээ. Тэгвэл бид хэнд ямар өнгийн сарнай өгөхөө төдийлөн сайн мэдэдгүй. Яагаад гэвэл сарнайн өнгө бүр нь өөр өөрийн гэсэн утга санааг агуулсан байдаг байна


Цэцгийн өнгө

Цэцгийн өнгө болгон нь өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай.

Цагаан өнгө - Гэнэн цайлган зан

Шар өнгө - Хайр сэтгэлд урвалтыг илтгэдэг

Ягаан өнгө - Хайрыг илтгэдэг

Тод улаан өнгө - Оргилуун хайрыг

Цэнхэр өнгө - Үнэнч байдлыг

Хөх ягаан өнгө - Итгэл, эв эе, нөхөрлөлийг

Хар өнгө - Үхлийг илэрхийлдэг





Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.