Автомашиных нь толин дээр улсын дугаарыг нь бичиж өгчээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн 16 дугаар хорооны байрны оршин суугчдын авто машин эд анги, толь хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашиных нь толин дээр улсын дугаарыг нь бичих ажил зохиосон байна. Сүүлийн үед нийслэлд автомашины жижиг эд ангиудыг бүлэглэн хулгайлах тохиол гаараад байгаа. Тиймээс удаан тогтоцтой будгаар улсын дугаарыг нь бичсэнээр толийг хулгайлсан ч худалдах, худалдан авах боломжгүй болж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал #Share хийгээрэй. Танд баярлалаа.