/ Технологи

''Apple'' шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

Дэлхийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг ''Apple'' өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ны 10:00 цагт буюу манайхаар гуравдугаар сарын 22-ны 01:00 цагт хоёр шинэ бүтээгдэхүүн танилцуулсан гэж байна. ''Apple'' компани тодорхой мэдээлэл өгөөгүй хэдий ч, таамаглал нь нэг их хол зөрөөд байдаггүй ''9to5Mac'' онлайн хэвлэлийн мэдээлж буйгаар шинэ загварын утас болон таблет танилцуулах гэнэ.

''iPhone SE'' буюу өндөр үзүүлэлт бүхий жижиг утсанд зориулагдсан тусгай хувилбар

Технологийн онлайн хэвлэл тус бүрийн гаргасан таамаглал

Шинээр танилцуулах гар утас нь сүүлийн үеийн технологийн шийдэл агуулсан өндөр үзүүлэлттэй хэрнээ жижиг хэмжээтэй гар утас сонирхогчдод зориулсан тусгай хувилбарын гар утас байх юм. ''iPhone SE/Special Edition'' буюу ''iPhone''-ны тусгай хувилбарын гар утас өчигдөрийн танилуулгад багтсан. Энэхүү гар утас нь 4инчийн дэлгэцтэй харагдах байдлын хувьд 2013оны загвар болох ''iPhone 5S''-тэй төстэй ч, гар утасны их бие бүхэлдээ matte буюу гялгар биш гадаргуутай, бүтцийн хувьд ''iPhone 6S''-ийнхтэй ижил A9 процессортой, 4К дүрс бичлэг хийх хүчин чадал бүхий 12 мегапикселийн камертай, ''Apple''-н сүүлийн үеийн аппликэйшн, ''Apple Pay'' дэмждэг зэрэг давуу талтай аж. Мөн ''iPhone SE'' загварын гар утас нь LIVE PHOTOS авч болдог бөгөөд баттерейны хувьд 1642mAh буюу ''iPhone 5S''-с илүү удаан цэнэгээ барих чадвартай. Өнгөний хувьд уламжлал болсон СААРАЛ, АЛТЛАГ, ГҮН СААРАЛ-с гадна САРНАЙН ЯГААН өнгөний сонголттой, үнийн хувьд 500-600ам доллараас эхлэх магадлал таамаглал гаргажээ.

''iOS 9.3 үйлдлийн систем буюу нүдэнд ээлтэй тохиргоо

''Apple'' өмнөх хэрэглэгчдэдээ зориулан ''iOS 9'' үйлдлийн системийн шинэчлэсэн хувилбар болох ''iOS 9.3''-г бас танилцуулахаар болжээ. Энэ нь ''WatchOS'', ''OS X'', ''tv OS'' зэрэг бүх бүтээгдэхүүнд тохируулан үйлдлийн системийн шинэчлэх байх юм. ''iOS 9.3'' нь ''Night Shift'' буюу шөнийн цагаар дэлгэцний гэрлийн өнгийн бууруулж шилжүүлэн нүдэнд ээлтэй тохиргоотой болсноороо онцлогтой.


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn