/ мэдээлэл

АЧУУЛСАН МАШИНАА 24 ЦАГИЙН ДОТОР БУЦААЖ АВБАЛ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ.

Зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд иргэдийн гомдлын дагуу шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явууллаа.

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлж байхаар НИТХ-аас тогтоосон.

Нийслэлийн хэмжээнд нийслэлийн Автозамын газартай гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгж байгаа бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ замын цагдаагийн зөвшөөрөл авдаггүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид тодорхой мэдээлэл өгдөггүй, ачиж зөөж шилжүүлэх үйл ажиллагааг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлдэггүй гэх мэт нийтлэг зөрчлүүдтэй байсан байна.Иймд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ээс удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд зургаадугаар сарыг 1-нийг хүртэл хугацаатай үүрэг өгч энэ хугацаанд дахин зөрчил гаргавал нийслэлтэй хамтран ажиллах гэрээг нь цуцлах шийдвэр гаргажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал #Share хийгээрэй. Танд баярлалаа.