/ Зурхай

3 сарын зурхай

Өөртэйгөө ажиллаж, өөрөөсөө шинийг нээх сар айсуй. Ихэнх ордуудын хувьд өөрчлөлт шинэчлэлт, сорилт хүлээж буй ажээ. Хүслээ биелүүлж, өөрийгөө шинэчлэхдээ бэлдээрэй.

Хонь:
Өөрийгөө хүндэлдэг Хонины ордныхон энэ сард ямар ч сорилтыг даваад гарахад бэлэн байна. 20-ны өдрөөс өмнө урьд нь хийсэн зүйлсдээ үнэлэлт дүгнэлт хийж, зорилгодоо хүрэх арга замдаа шаардлагатай өөрчлөлтүүдийг нэвтрүүлээрэй. 14-нд тохиох сарны хиртэлт чиний ордныхонд ихээхэн нөлөө үзүүлнэ. Энэ үеэр хэт их ажиллах, завгүй байхаас зайлсхийж амрах, алжаал ядаргаагаа тайлахад голчлон анхаараарай. Хонины ордныхны карьерын амьдралд томоохон өөрчлөлтүүд орно. Тэдгээр өөрчлөлтүүд нь чиний хооллох, дасгал хийх дэглэмд ч шинэчлэлтийг авчирч болох юм.

Үхэр:
Энэ сар Үхрийнхний хувьд ажил ажил гэсээр өнгөрөх бололтой. Од эрхсийн байрлал ч чамайг ивээх учраас энэ хугацаанд аль болох олон зүйлийг хийж амжуулахыг хичээгээрэй. Мөн энэ сард нь хувийн амбицаа ил гаргаж, зорилгодоо хүрэхэд таатай, бусдад нөлөөлөх чадвар чинь сайн байх учир энэ үеийг заавал ашиглах хэрэгтэй юм шүү. Харин гэр бүл хувийн амьдралаа бага зэрэг хойш тавихад буруудах зүйлгүй.

Ихэр:
Сарын ихэнх хугацаанд чи ажил карьертаа анхаарна. Гэр бүл, хувийн асуудлууд сарын 14-өөс эхэлж чиний оролцоог шаардаж эхлэх аж. Бие даасан байдал, карьерийн зорилгоор чинь энэ сарыг бүхэлд нь тодорхойлж болох юм. Мөн амьдралынхаа гол чиг шугамыг гаргаж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж эхлэхэд таатай. Уян хатан гэхээсээ илүү тууштай, зоригтой чанар чинь чамайг том зүйлд хүргэнэ.

Мэлхий:
Ажил мэргэжлийн суурь болон карьер чиний хувьд хамгийн том давуу тал байх болно. Ялангуяа сарын дунд хэсгээс ажлын амжилт чинь дээд цэгтээ хүрэхийг од эрхэс зөгнөжээ. 3-н сарын 29 -нд нар хиртэх ба энэ үеэр сайн амарч авахыг чамд зөвлөх байна. Мөн 3 дугаар сарын дундуур буюу 14-өөр сарны хиртэх ба энэ нь оюутан сурагчдад илт нөлөөлж мэдэх юм. Гэр бүлийн гишүүд болон найз нөхөд, янз бүрийн байгууллага, уулзалт гэх мэт олон асуудлуудын хүрээнд ихээхэн өөрчлөлтүүд гарч ирэх болно. Мэлхийн ордныхоны гадаад төрх болоод хувийн зан чанарт ч мөн өөрчлөлт гарна. Зорилгодоо хүрэхийн тулд бусадтай хамтран ажиллах нь чухал гэдгийг Мэлхийн ордныхон энэ сард хатуу санах хэрэгтэй шүү! Чиний уян хатан байдал, аливаа зүйлийн арга барилыг олдог чадвар чинь олон нийттэй харилцах харилцаа болоод зарим нэг асуудал, өөрчлөлтүүдийг даван туулахад туслах болно.

Арслан:
Од эрхсийн гол хүч нь Арслангийн ордны дээд хэсэгт байрлах учраас энэ сарын турш чиний амьдралд ажил хэргийн амжилт, карьер тун чухал байр суурийг эзлэх төлөвтэй. Эрхэлж буй бизнестээ амжилт гаргахад чинь гаригс чадах бүхнээрээ туслах болно. Сэтгэл санааны болон гэр бүлийн дотоод асуудлууд энэ сард анхаарлыг чинь тийм ч их татахгүй. Гэхдээ карьертаа зарцуулсан цаг хугацаа чинь алсдаа гэр бүлийн санхүүгийн байдалд таатай нөлөө үзүүлнэ. Хичээл зүтгэлээс чинь гадна бусдыг татах чадвар, уян хатан байдал чинь зорилгодоо хүрэхэд түлхэц болохоор байна. Чиний гишүүнээр элссэн клуб, сонирхлын бүлэгт өөрчлөлт шинэчлэлт хийгдэх магадлалтай.
Зөн билэг хөгжиж, өөрийн ирээдүйгээ урьдчилан харах, төсөөлөх мөчүүд тохионо. Энэ нь чиний зан араншинд болоод амьдралд чинь том шилжилтийг авчрах эхлэлийг тавина. Хувцаслах мэдрэмж, өөрийгөө авч явах байдал чинь нэг л өөр болсныг чи анзаарна.

Охин:
Чамайг энэ сард ажил мэргэжлийн хувьд гайхалтай байна гэж зөгнөсөн байна. Мөн бизнес, гэр бүл болон сургууль гээд аль ч талбарт гаргасан шийдвэр чинь зөв чигт хөтлөх болно. Ажил алба болоод найз нөхдийн харилцаа чухал байр суурь эзлэх ба бусадтай нийцтэй байх хэрэгтэй шүү. Сарын дунд үед бага зэрэг ядарч магадгүй тул сайн амарч, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй.

Жинлүүр:
Нийгмийн идэвхтэй байх сар ирж байна. Энэ сард ажил дээрээ амжилттай байх эсэх чинь бусдын тусламжаас шалтгаалах ба чи тэдгээрийг олохын тулд нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Ажил хэргийн амжилт чинь чамд маш их сэтгэл ханамжийг өгч, гэр бүлдээ зарцуулах цагаа нэмэхэд хүргэнэ. Гэр бүлийнхнийхээ дунд чи энхийг сахиулагчийн байр суурьтай байна. Мөн од гарагс энэ сард Жинлүүрийнхний хайр дурлалыг нар мэт ивээх байрлалд байна гэж хэлэхэд болно шүү. Шашин итгэл үнэмшилтэй холбоотой томоохон үйл явдал хүлээж байна.

Хилэнц:
Шинэ сард Хилэнцийн ордныхоны сэтгэл санаа ажил хэргийн эргэлт, шилжилт хөдөлгөөнд бэлэн байх ба энэ нь эргээд энэ ордныхоны гэр бүлийн харилцаанд таатай нөхцөл байдлыг бий болгох болно. Ажил хэргийн өөрчлөлт нь яг чиний төсөөлж байснаар болох учраас амьдрал чинь төгс, дардан замаар урагшилж эхлэнэ. Энэ сард чи нийгмийн буюу олон нийтийн хандлагаас илүү өөрийнхөө хувийн чадвар, мэдрэмж хүчин чармайлт, арга барил, ур чадвараа ашиглах хэрэгтэй. Хэрвээ чи үнэхээр л зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа бол ямар ч нөхцөл байдалд дасан зохицож сурах хэрэгтэй. Оюутан, сурагчид эрдэм шинжилгээний ажил болоод зарим нэгэн судлагдахуун ажилд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болох нь.

Нум:
Урьдны 2 саруудын адил, гэр бүлийн дотоод асуудлууд карьер, ажил мэргэжлээс чинь илүү чухал байр суурийг эзлэх болно. Оршин суух газартайгаа холбоотой зарим нэг шинэчлэлтүүдийг хийж магадгүй. Энэ сарын 50 хувьд нь чи өөртэйгөө, 50 хувьд нь бусадтай хамтран ажиллана. Зорилгодоо хүрэхийг хүсвэл тэнцвэрийг сайтар хадгалах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
Хүүхдүүдийнхээ боловсролд зориулан томоохон өөрчлөлтийг хийх магадлалтай. Дотоод сэтгэлтэйгээ холбогдож, сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн хувьд өөрчлөгдөж мэднэ. Чиний оролцож буй томоохон төсөл, ажил хэрэгтэй холбоотой олон тооны асуудал, сорилтууд тулгарна. Хариуцсан зүйлээ оршин тогтнуулахын тулд олон зүйлийг тэвчих хэрэгтэй болох нь.

Матар:
Матрын ордныхны хувьд өөртэйгөө ажиллах, өөрийгөө олох, сэтгэл санаагаа хянах гэх мэт зүйлс энэ сард давамгайлах бололтой. Сарын дунд үед ажил мэргэжлийн асуудал чухал байна. Мөн өөрийн хүсэл эрмэлзэл, хувийн итгэл үнэмшил, зарчимаа тогтоох зэрэг нь энэ гуравдугаар сард чухал ач холбогдолтой байх болно.

Хумх:
Энэ сард чи гэр орон болоод хайртай хүмүүстээ урьд өмнөхөөсөө ч илүү анхаарал халамж тавьж, туслах бололтой. Үүний хүрээнд сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгаж, бусдын оронд өөрийгөө тавьж бодож үзэх хэрэгтэй шүү. Мөн хувийн амбиц, тэмүүлэл чинь энэ сард чухал нөлөөтэй бөгөөд сарын 3 дахь долоо хоногт шинэ зүйл эхлүүлэхэд тун таатай байх нь. Од эрхсийн байрлалаас харвал ажил албан дээр ихээхэн эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай ч энэ нь чамд өсөж дэвших боломж олгох юм. Сугар гарагийн нөлөөгөөр чи эсрэг хүйстнээ өөртөө татах гайхалтай увидастай байна.

Загас:
Шинэ сард Загасны ордныхон ажил хэрэг болон карьераас илүүтэйгээр гэр бүлдээ анхаарал хандуулж , сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй. Харин энэ үед ажил хэргийн талаарх ирээдүйн төлөвлөгөөгөө тайван нухацтай гаргаж өөртөө дүгнэлт хий. Чиний амьдралаас хүсэж байгаа зүйл чинь юу болохыг тунгаан бодоод зорилгынхоо төлөө зарцуулах бүхий л нөөц боломжоо олж харан нэг мөсөн шийдвэрт хүрэхийг од эрхэс Загасны ордныхонд сануулж байна. Бусдын санаа бодол болон амьдралын хэв маягаас хамааралгүй байж чаддаг нь энэ ордныхны онцлог. Тэдэнд эрсдэлтэй зүйл тохиолдсон ч бурханы ивээлээр даваад гарч чаддаг улс.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

Mmarket.Mn