/ мэдээлэл

2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд амрах тухай.

Нийслэлийн Улаанбаатар хотод Ази Европын Парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор:

  • 04 сарын 21-ний Пүрэв гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн,
  • 22-ны Баасан гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

    Хязгаарлалтын бүс:
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 225 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс болон нэмж Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймагруу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртлэх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.
    Мөн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны автомашин /10 тонноос дээш/-ыг 06.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно. Энэ 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Нарантуул ОУХТөв,
    Өгөөмөр худалдааны төв, Бөмбөгөр-1,2 болон Алтжин Бөмбөгөр худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Сандэй худалдааны төв, Шөнийн зах
    амарна.

Таньд зайлшгүй хэрэгтэй бол www.mmarket.mn сайтаар захиалга өгөөд 24цагийн дотор хүргүүлэн аваарай.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.