/ мэдээлэл

10 дугаар сарын 19, 31-ны өдрүүдэд бүх нийтээр амарна

Энэ сарын 19-нд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өдөр тохиох тул бүх нийтээр амрах юм.

Мөн “Монгол бахархлын өдөр” буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 31-нд тохиож байгаа. Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон.

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар болсон юм.

Эх сурвалж: gogo.mn

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.